Барилгын гурван давхраас унах гэж байсан 3 настай хүүг аварчээ

15636857915d33f39fbace6Орон сууцны барилгын гурван давхраас унах гэж байсан бага насны хүүхдийг аварчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын орон сууцны барилгын гурван давхрын тагтнаас бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт  7 дугаар сарын 18-ны өдрийн 19:13 минутад иржээ.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн алба хаагч, нэг автомашинтай гурван км зам туулан 19:18 минутад очиж, тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Б /3 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж, аавд нь хүлээлгэн өгчээ.


URL:

Сэтгэгдэл бичих