Ц.Сандуй сандралд орсон ч М.Энхболд даргыгаа хамгаалсан хэвээр…

712-156930157538ff364df25a14e001e04bc857f4f2d9“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт “60 тэрбум”-ын хэрэгтэн гэх Ц.Сандуй оролцов. Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

Ц.Сандуйд 16-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогдсон байгаа билээ.  Шүүх хурлын тов гарсан даруй яаран сандран Ц.Сандуй олны өмнө ил гарав. Баригдахгүй юм шиг зугтаж, эрэн сурвалжлуулж явсан “60 тэрбумын хэрэгтэн” гэх Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж М.Энхболд дарга байгаагүй, бичлэг бол эвлүүлэг гэж гүрийж дахин ард түмнээр тохуурхалаа.
Тэдний хувилдаан зохиож буй баримтууд дуу хоолой, дүрс бичлэг, фото зургуудаар буюу хөдлөшгүй нотлох баримтуудаар монголын ард түмэнд хэдийнээ ил болсон байдаг.
Мөн сандарсан Ц.Сандуй одоогийн намын удирдлагуудаа “60 тэрбум”-ын хэргийг сонсч сайшаасан гэж ярьсан нь “ичсэн хүн хүн ална” гэдэгтэй адил сонсогдов. Тэд  “У.Хүрэлсүхийн бүх бодлогыг таслах төлөвлөгөө хийж байгаа. Хамгийн хүчтэй хоёрхон л хүн бий. Энийг бид нар аажмаар нураах, таслах хэрэгтэй. Тэхээр бид нар хөлийг нь таслах хэрэгтэй байна. Аалзыг яадаг билээ тэрэн шиг. Аалз шиг л болгомоор байна Ахаа” гэх М.Энхболдод хандсан яриа нь хүртэл бий.
У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг “60 тэрбумын хэрэг”-н схемийг сонссон мэдэж байгаа гэх гүжирдлэгэ нь нотлох баримттай байх ёстой. Нэгдүгээрт тэдний оролцсон гэх дуу хоолой бичлэгэнд огт байдаггүй, хоёрдугаарт “60 тэрбум”-ынхан У.Хүрэлсүхийн гар хөлийг тасална гэсэн нь “60 тэрбумын хэрэг”-ийг мэдэж, хамтран оролцсон гэхэд үнэмшилгүй.
Ц.Сандуйгийн үзүүлсэн эрх баригч намын удирдлагуудын фото зураг “60 тэрбумын схемийг сайшааж  даруулсан гэхэд бүр ч үнэмшилгүй ядмаг байв. Үндсэндээ Ц.Сандуй удтал зугтаж явсаар гэнэт гарч ирмэгцээ монголын ард түмнийг дахин тохуурсаны цаана “ХЭН” хамгаалж байгаа вэ гэдэг асуулт эрхгүй анхаарал татаж байна.
Мөн “60 тэрбумын “ гэх хэрэг дээр нь нэмэгдээд “ Хоум плаза”-ийн барилга түүний хамаарал бүхий хүний эзэмшил гэдгийг ч тэрээр өөрөө нотлоод өглөө. Ц.Сандуйгийн найз М.Энх-Амгалан гэх эрхэм түүний эрх мэдэл албан тушаалыг ашиглаж мэргэжлийн байгууллагууд руу утас цохиулж нураах шийдвэрийг хүчингүй болгуулжээ. Бас Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн сарын 60 сая төгрөгийн түрээс төлдөг гэх санаанд багтамгүй мөнгөн дүн бас л олон нийтийг гайхшруулд оруулав.
Сандарсан Ц.Сандуй 16-20 жилийн ял авч мэдэх эгзэгтэй цаг үедээ өөрийнхөө бүх фактыг цензургүй өччихлөө гэдэг дүгнэлт цахим орчинд газар авч эхлээд байна.
Д.Ёндон
Sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.