Ламын амь насанд бүлэглэн халджээ
Аравдугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны Дэнжийн гудамжны монгол гэрт бусдын гарт амиа алдсан хүний цогцос байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн байна.
Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход тус дүүргийн оршин суугч, нэгэн хийдэд шавилан суудаг лам, 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож хөнөөсөн байжээ.
Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:




