Зам гүвээ, даваа хаагдаж байгааг сэрэмжлүүллээ

b55077_snow_storm_x974Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурч эхлээд байна. Тодруулбал, нийслэл болон Архангай, Булган, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Увс, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар цас оржээ.

Харин өчигдөр Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа юм. Иймд орон нутгийн замд халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас жолооч нарт сэрэмжлүүлж буй. Тухайлбал, Завхан аймагт цас ихээр орж, зам даваа хаагдаж, орон нутгийн замаар зорчих боломжгүй болсон байна. Тиймээс  аймгийн цагдаагийн газрын даргын А/56 дугаар тушаалаар Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн даваа хүртэлх замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах тушаал гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.