ЛА Лейкэрс улирлын 21 дэх хожлоо байгууллаа

284ada26ca8a397b3a0c0dc6e8dbc7dc_1200NBA-ын талбайд өнөөдөр 7 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа  Минносато Тимберуолвес багтай тоглож 125-142 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа. Улмаар улирлыг 21 хожил, 3 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Тимберуолвес 10 хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-р бичигдэж байна.

Тус тоглолтод Энтони Дэвис 50 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 32 оноо, 13 дамжуулалтаар Алекс Карусо 16 оноог авчээ. Харин эсрэг багаас 8 тоглогч 10-аас дээш оноог авсан ч Энтони Уйггинс, Карл Энтони Таунс нар 19 оноог авч багаа тэргүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих