Японы хачирхалтай “Цуст нуур”-аар…

511fecdc10fcc82c0df1ea09087f96cb_x3Өнөөдөр Японы Беппу хэмээх хотын дэргэд орших “Цуст нуур” хэмээн нэрлэгдсэн цөөрмийн талаар цомхон мэдээллийг уншигч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Дэлхий ертөнцийн тайлагдаагүй гайхамшгуудын нэг болох тэрхүү цөөрмийн усан өнгө нь цаг агаарын дагуу өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгддөг гэж нутгийнхан нь ярьдаг аж.

Нартай өдрөөр цөөрмийн ус улбар шар болдог бол үүлэрхэг өдрүүдэд час улаан болж хувирдаг байна. Аянга цахилгаантай өдрүүдэд цөөрмийн ус үнэхээр нууцлагаар жинхэнэ цус шиг болдог. Эрдэмтэд үүнийг усанд магни, төмрийн исэл маш ихээр агуулагдсантай холбон тайлбарладаг.

Зарим үед усны температур 90 градус хүртэл халдаг бөгөөд энэ үеэр жуулчдыг цөөрөмд ойртохыг хориглодог. Энэхүү үзэгдэл өдөр бүр 40 орчим минут үргэлжилдэг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих