Ажиллах хүчний хомсдол, нийлүүлэлтийн тасалдал “Amazon.com”-д хүндрэл учруулав

“Amazon.com” компани 12 дугаар сараар эцэслэх улиралд орлогоо 130-140 тэрбум ам.доллар байна гэж мэдээллээ.

Ажиллах хүчний хомсдол болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдол “Amazon.com”-ийн орлого болон ашигт сөргөөр нөлөөлж байгаа аж. Нийлүүлэлтийн асуудлаас болж тус компанийн хүргэлтийн автомашинууд хоосноос ялгаагүй хүргэлтэд явах нь нэмэгдсэн байна.

Мөн “Amazon.com” шинэ ажилчид ажилд авах, тэдэнд илүү их цалин олгох зэрэгт олон тэрбум ам.доллар зарцуулахаа анхааруулаад байгаа аж. Есдүгээр сарын 30-ны байдлаар тус компани 1.46 сая ажилчидтай гэсэн тоо гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт юм.

Тус компани III улиралд шинэ ажилчдын цалин болон нэмэгдэл цалинд нийт нэг тэрбум ам.доллар зарцуулсан байна. Мөн “Amazon.com”-ийн III улирлын орлого 15 хувиар өсөж, 110.8 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Үүнд худалдан авагчид цахимаар худалдан авахаас илүү цар тахлын өмнөх үеийн хэвшилдээ эргэн орж байгаа нь нөлөөлсөн гэж үзэж байна.

Б.Юмжир | @b_yumjir

Bloomberg Tv


URL: