Хагалгаа хийлгэсэн хоёр цэрэг ангидаа буцаж очихгүй, халагдах хүсэлт гаргажээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн цэргийн 0146-р ангийн эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбаруудад үзлэг хийж яваад 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр хугацаат цэргийн албан хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж, улмаар хагалгаанд орсон. Тухайн цэргүүдийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэхдээ ”Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хоёр цэрэгтэй холбоотой асуудал гарсан. Цэргүүдэд хагалгаа хийж амжилттай болсон. Ар гэрийнхнийх нь зүгээс цэргүүд буцаж ангидаа очвол ямар нэгэн байдлаар дарамт шахалтад орж магадгүй гэсэн гомдол, санал гаргасан. Тиймээс тухайн ангид нь алба хаалгахгүйгээр өөр анги руу хуваарилах асуудал ярьсан. Дараа нь энэ залуучуудыг цэргийн албанаас халуулах хүсэлт гаргасан. Энэ нь миний эрхлэх асуудлын хэмжээнд байдаггүй учраас ЗХЖШ дээр шийдэгдэнэ.
Ер нь зодсон байж болзошгүй асуудалтай холбоотойгоор ХЭҮК-ын ажиллаж, тайланг сонссон. Цагдаагийн байгууллагад ийм асуудал болсон бол эрүүгийн хариуцлага оногдуулах талаар Хил хамгаалах байгууллага өөрсдөө өргөдөл гаргасны дагуу хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.
URL: