Анхаа Халиун 2-ын хулгайн уран бүтээл ил боллоо

Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр гэх залууг хүмүүс Киви хамтлагийн экс гишүүн Халиуны нөхөр гэдгээр нь илүү сайн мэддэг.

Солонгос киноны дууг дуулж хэсэг хит болгож амжсан Монголын рок поп урлагт гэр бүлээрээ дуулж байгаа залуу үеийн төлөөлөл маань мөн л дуу хулгайлжээ.

Төрсөн өдрийн дуугаараа олон ч хүнийг баярлуулж овоо хэдэн төгрөг ч олсон тэд Ting Tings-Shut Up And Let Me Go гэдэг дууг улаан цайм хулгайлж дуучихаад ичих ч үгүй үг аяыг О.Анхаа зохиолоо гэж байна.

Ядаж зохиогчийн нэрийг бичихгүй байж бас болох шүү дээ. Хүний хийсэн хөдөлмөрөөр ингэж чадан ядан уран бүтээл хийх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу. Нэр хугарахаар яс хугар гэдэг үг байдаг даа.


URL:

Сэтгэгдэл бичих