Сангийн сайд Ч.Улаан: Зайлшгүй хийгдэх шаардлагатай санхүүжилтүүд, хийгдэхгүй байгаатай холбоотойгоор бид хэрэглээгээ хязгаарлах, бүсээ чангалах хэрэгтэй болж байна

Бид зэсийг нэг тонн тутамд 9700 гаран ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн. Гэтэл оны эхний долоон сарын дунджийг харахад нэг тонн тутмаас 1800 ам.долларын алдагдал хүлээж байна. Мөн нүүрсний экспортод ихээхэн найдаж байсан. Бидний борлуулахаар тооцоолж байсан үнэ 30 хувиар унасан байна. Сонгуулийн жилийн төсөв нэлээд данхайсан. Тиймээс төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.2 орчим их наяд төгрөгөөр тасалж байна. Түүнчлэн Монголбанкнаас 220 тэрбум төгрөгийн богино хугацаатай, энэ ондоо багтааж төлөх нөхцөлтэй зээл авсан байна.

“Хөгжлийн банк”-ны хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн төлөлтийг улсын төсөв хариуцаж байгаа. Өдөрт 90 мянган ам.долларын зарлага гарч байна. Эх үүсвэр байсаар байтал яагаад ашиглагдахгүй байна гэхээр тэрхүү мөнгөөр санхүүжилт хийх төсөл нь бэлэн болоогүйтэй холбоотой. Улсын төслийн өр 750 орчим тэрбум төгрөг болжээ. Тиймээ нэн түрүүнд төсвийн бүртгэлтийг сайжруулах тал дээр онцгой анхаарна. Мөн төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих