Монгол оюутныг бүлэглэн зоджээ

Харийн нутагт хаана хандаж, хэнд гомдол гаргахаа мэдэхгүй Монголчууд олширчээ.

Тухайлбал, манайхны очих дуртай Солонгос улсад хүний эрх гэгч хөндөгдөж буй. Өнгөрсөн хугацаанд манай улсын нэр бүхий оюутнууд баривчлагдан багагүй шуугиан тарьсан.

Түүгээр ч зогсохгүй тус улсын нутаг дэвсгэрт Монгол залуу харамсалтайгаар амиа алдсан хэргийг өнөөдөр ч шийдээгүй шалгах нэрийдлээр шантаажилж байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ бүх шуугиан намдаагүй байхад дахиад л нэг Монгол иргэн бусдад зодуулж хүнд гэмтэл авчээ.

Тодруулбал, тус улсын “Мokpo” их сургуулийн оюутан Ж нь гадаадын оюутнуудад зодуулсан байна. Түүнийг Хятад улсын оюутнууд бүлэглэн зодож танхайрчээ. Албан бус мэдээллээр хохирогчийн үүдэн шүд нь хугарсан гэнэ.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих