Нэгдүгээр эгнээгээр такси зорчуулахыг түр хугацаанд хориглолоо

Нийтийн тээврийн газраас шалгалт явуулсны дунд таксинд стандарт тогтоож нэгдүгээр эгнэгээр зорчуулахаар болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл одоогийн байдлаар энэ нөхцөлийг хангасан 400 гаруй такси бий гэсэн судалгааг Нийтийн тээвэрийн газраас гаргасан байна.Тиймээс нийслэлийн удирдлагууд дээрх асуудлыг дахин нарийвчлан үзэх шаардлагатай бөгөөд таксинд тавигдах стандартын биелэлтийг нягтлах хугацаа хэрэгтэй гэж үзэн түр хугацаанд нэгдүгээр эгнээгээр зорчуулахыг хоригложээ.Дашрамд дуулгахад такси нь үйлчлүүлэгчээ буулгах, суулгахдаа нэгдүгээр эгнээнд зогсохгүй, зөвхөн туслах зам дээр зогсолт хийх аж, Мөн гадна талдаа тусгай хаягтай, жолоочийн хүрд нь зүүн талдаа байх ёстой бөгөөд үйлчлүүлэгчид өгөх тасалбар зэргийг зайлшгүй бүрдүүлэх ёстой гэсэн заалт гаргасан билээ.

Ч. БАТЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих