ХАЛДАШГVЙ ДАРХАН ЭРХТЭЙ УЧИР БУРУУТАЙ VЙЛДЭЛ НЬ ЦАЙРАХ УУ

Монгол Улс ардчилсан тєр засагтай болсноос хойш тєрийн эрх барих дээд байгууллага, Ерєнхийлєгч, орон нутгийг захирах тєлєєлєгчдийг иргэд сонгодог болсон. Єнгєрсєн онд УИХ, Аймаг сум дїїргийн сонгуулиа зургаа дахь удаагаа зохион байгуулав. Ємнєх бїх сонгуулиуд булхай будлианаар дїїрэн болсон учир ємнєх парламентаас шинэ хууль, шинээр автомат тоологч санал машинтайгаар явуулах хуулийн тєсєл боловсруулан баталсан юм.

Гэвч луйвар їргэлжилсэн хэвээр. Єнєєдєр Увс, Євєрхангай, Сонгинохайрхан дїїргийн тойрогт маргаан їргэлжилсээр л байна. Їїнээс їїдэн хууль тогтоох дээд байгууллагын гишїїд єнєєг хїртэл бїрэн бїрэлдэхїїнээрээ чуулгандаа оролцон, элэг бїтэн болж чадахгїй яваа нь нууц биш. Увс аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшин сонгогдсон хоёр тїшээ парламентын анхдугаар чуулганы хуралдаанаар тангаргаа єргєж, бїрэн эрхээ хэрэгжїїлээд эхэлсэн. Гэхдээ тэд орон нутагт нэр дэвшин явахдаа хууль бус їйлдэл хийсэн талаархи маргаан єнєєг хїртэл тасраагїй байна.

Анхан шатны шїїхээс Б.Чойжилсїрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хїнс хєдєє аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргїїн Ш.Чинбат нарыг сонгогчдод мєнгє тараасан, оюутнуудыг авч зугтсан хэрэг їйлдсэнийг тогтоон ял зэм хїртээгээд буй. Гэхдээ тэдэнд оноосон ял дэндїї хєнгєн мэт.

Учир нь, мєнгє тараагаад явж байсан нєдїїдийг мєнгєєр торгосон байгаа юм. Халаасандаа багтахгїй их мєнгєтэй болохоороо сонгогчдын саналыг худалдан авах арга хэмжээ авсан байж таараа. Гэтэл дахин мєнгє торгууль ногдуулсан нь тэдэнд бїр ч аз завшаан болсон биз. Учир нь, хэтэвчинд байх хэдэн бор тєгрєгнєєсєє єгєєд л асуудал шийдэгдэнэ. Їїнээс їїдэн Ч.Хїрэлбаатар, Б.Чойжилсїрэн нар ял зэмгїй хоцрох нь гэсэн хардлага ч тухайн тойргийн сонгогчдын дунд їїсчихэж.
Уг нь, шинээр батлагдан хvчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд зааснаар бол бусдыг хуурч мэхлэх, эд мєнгєєр татах, санал худалдаж авах хэрэг їйлдсэн нэр дэвшигчийг УИХ-ын гишvvний тангараг өргөсөн ч бай эгvvлэн татах заалт бий. Мөн тодорхой хэмжээнд хариуцлага хvлээлгэн 6-20 жил хvртэл ял эдлvvлэх заалттай. Яагаад гэвэл төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогод дээрх хэмжээний ял тохирно гэж vзэн хуульд оруулсан хэрэг. Нэгэнт дээрх эрхмvvдийн туслах, сонгуулийн ажилтан буруутай нь тогтоогдсон болохоор одоо хоёр тvшээг яах вэ гэсэн асуулт гарах. Магадгvй шvvхээр тогтоогдвол тэдний бvрэн эрхийг хураан авах нь гарцаагvй.

Гэвч ийм зvйл болтол зай ч байна. Бусдаар буруу зvйл хийлгэсэн хоёр тvшээ өнөөдөр хийсэн хэргээ хэрхэн далдалж, эвтэйхэн мултарч суудлаа хадгалан vлдэх вэ хэмээн бодон яваа нь гарцаагvй. Тиймдээ ч уснаас хуурай гарах арга хайн нэр дэвшсэн тойргоороо эргэлдэж, хаа нэг яриа өгөхдөө би буруугvй, хуульд тэдэн ухуулах байх ёстойг эж заагаагvй гэж ярьсан нь бий. Ер нь, гар хөл бологсод нь ял хvртсэн болохоор нэг их сэтгэл зовохгvйгээр хэргээс мултарна гэсэн бодол тээн яваа болов уу. Мөн гишvvний бvрэн эрхээ хэрэгжvvлээд эхэлсэн болохоор халдашгvй дархан байдалд нөмөрлөж, аливаад буруу хvлээхгvй гэж бодож ч байгаа гэхэд хилсдэхгvй. Тиймдээ ч хэчнээн ухуулах байр байгуулах нь миний эрх, хуулиар хориогvй гэж хэлэн сууна.


Ёсой л нэгэн хэлц vгийг санагдуулах. Тодруулбал, намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах юм гэдэг шиг л том дуугарч, “пээдгэр” байна. Бараг л яадгын мөнгө тараасан нь vнэн. Бvрэн эрх маань хэрэгжээд эхэлсэн юм чинь ширээ сандалнаас минь салгаж чадахгvй шvv гэж буйтай ижил сонсдох. Гэхдээ тэд баярлах болоогvй байна. Прокурор, хуулийн байгууллагынхан өндөр дээд цолтой ноёдод эрvvгийн хэрэг vvсгэн шалгаад эхэлсэн байгаа. Гэвч өнөөдрийг хvртэл тодорхой шийдэл гараагvй л явна. Магадгvй уг хэрэг шийдэгдэхгvй удвал замхран алга болж ч мэднэ. Хоёр гишvvнээ эгvvлэн татуулчихгvйн тулд МАН-ынхан ч дотроо нэгийг бодож, тохироо юугаа хийж байгаа гэсэн мэссеж төрийн ордын хонгилоор нисэх болж. Энэ талаар бор шувууд жиргэсээр.


Юутай шинэ хууль хэрэгжиж байгаа тул асуудал удахгvй шийдэгдэх биз. Эгvvлэн татах уу, тохиролцож vлдээх vv гэдэг цаг хугацааны эргэлтэнд тодорхой болох нь гарцаагvй.

АРДЧИЛАЛ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих