Идэр есийн хүйтэн эхэлж, жавар тачигнасан энэ өдрүүдэд Даланзадгад хотод нэмэх таван хэмийн дулаан байх юм. Толгой нүцгэн явахад чих даарах, хацар хайрагдах зовлонгүй.   Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбай дээр босгосон Батмөнх даян хааны хөшөөний дэргэдүүр золбин ноход хорь гучаараа сүрэглэн хар хурхийж гүйлдэх нь “сүртэй” ч юм шиг.