Бэртсэн хүүхдүүдийн нэг нас баржээ

527-1376446588zuragЭнэ сарын 9-10-ны өдрүүдэд Гиннесийн номонд бүртгүүлэх 10000 морины жагсаал, 3000 морины уралдаанд 26 хүүхэд мориноос унасан гэх мэдээллийг холбогдох байгууллагуудын зүгээс өгч байсан.
Мориноос унасан хүүхдүүд хөнгөн гэмтэл авсан. зүгээр хэмээн Хүний эрхийн үндэсний коммисс болон Монголын морин спорт уяачдын холбооноос хэлж байсан юм.  Гэтэл ГССҮТ-д зургаан  унаач хүүхэд  мориноос унан, бэртэж иржээ. Эдгээр хүүхдүүд  бүгд эрэгтэй бөгөөд 8-12 насны  хүүхдүүд байсан аж.
Гурван хүүхэд нь  Улаанбаатар хотын харъяалалтай, үлдсэн гурав нь хөдөө орон нутгийн харъяалалтай байж.  Мориноос унасан хүүхдүүдийн нэг нь тархины бэртэлтэй, үлдсэн тав нь дээд мөчний гэмтэлтэйгаар ГССҮТ-д ирсэн аж.
 Дөрвөн  хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж  ар гэрт нь буцаасан бол үлдсэн хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байжээ.  Харамсалтай нь  хэвтсэн хоёр  хүүхдийн нэг нь 8-р сарын 12-ны өглөө нас барсан байна.
Талийгаач хүүхэд Дорноговь аймгийн харъяат 12 настай М гэгч хүүхэд байсан бөгөөд анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ л ухаангүй ирсэн аж. Тархи ажиллагаагүй болсон, тархины хүнд гэмтэлтэй байсан гэнэ. Гиннесийн номонд бүртгүүлэх гэсэн биш ийнхүү дахин нэг хүүхэд энджээ.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих