Түүхэнд анх удаа хүний арьсны 3D-загварыг бий болголоо

d0988e3f-464e-43e5-b177-9b7bdc76187dТүүхэнд анх удаа АНУ-ын судлаачид хүний арьсны гурван хэмжээст загварыг бий болгосон байна. Үүнд тулгуурлан арьсанд өөрчлөлт гардгийн шалтгааныг судалж төрөл бүрийн эмчилгээний аргыг тодорхойлох нь цаашдын судалгааны үндэс суурь болох юм байна.

“Healthvesti” дагуу Калифорнийн судлаачид “Хүний арьсны гадаргуу дээр тархсан нянгуудын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжийг олгох энэ төрлийн анхны төсөл”-ийн ажлыг хийсэн нь энэ аж.

Судлаачид шинжилгээнийхээ явцад насанд хүрсэн эрүүл сайн дурын 400 хүнийг гурван хоногийн турш шампунь хэрэглүүлэлгүй, биеэ угааж болохгүй гээд хоёр удаа биеийг нь шалгасан байна.

Энэ гурван өдөрт хувийн ариун цэвэр хангалтгүй байсан хэдий ч, арьсны түрхэц болох хамгийн түгээмэл эрүүл ахуй, гоо сайхны бүтээгдэхүүний молекулын бүрэлдэхүүн хэсэг гарч иржээ.

Энэ үр дүнгээс үзэхэд 3D-загвар нь байгаль орчны гаралтай бүрхэвчээр бүрхэгдэхэд өнгөрсөн болон одоо арьс юунд өртснийг аль алийг нь илрүүлж болно гэдгийг харуулсан гэнэ.

Судлаачдын үзэж буйгаар бол судалгаа нь хэд хэдэн хүчин зүйлсийг тодорхойлох боломжтой байжээ (жишээ нь хувийн ариун цэвэр, гоо сайхны болон бусад).


URL:

Сэтгэгдэл бичих