Брэндийн євчин

Манай улсад янз бvрийн євчин их гардаг болсон цаг. Зvрх судас, архинд донтох гээд л янз бvрийн євчин газар аваад байгаа.

Зєвхєн хєгжилтэй орнуудад л гардаг гэдэг байсан ДОХ хvртэл манайд байгаа. Гэтэл энэ олон євчний хажуугаар тvvнээс аюултай гэж болохоор шинэ халдварын онош тогтоогдоод байгаа нь брэндийн євчин. Энэ євчин сvvлийн жилvудэд монголчуудын дунд ихээр тархаж, тэр дундаа эмэгтэйчvvд ихээр єртєх болов.

Бvр тодруулбал дундач амьдралтай эмэгтэйчvvд энэ євчнєєр нэлээд хvнд євдєєд байгаа юм. Яагаад гэвэл баячууд хvссэнээрээ брэнд нэртэй барааг худалдаж авч чадна. Харин ядуус хэчнээн хvсээд ч жинхэнэ брэндийн барааг хэрэглэж чадахгуй шvv дээ. Харин дундчууд хамаг мєнгєє vрэн байж авахаар зvтгэнэ. Арай чадалтай нь сарын цалингаа шавхаж нэг цvнх авна. Чадал муутай нь хоёр гурван cap цалингаасаа илvvчилж брэнд нэртэй хулхи бараа авна. Хэдэн cap сэтгэл амар, сандарч тэвдэхгvй амьдарч болох мєнгєє сэтгэл євдєхгvй vрээд ганцхан цvнх худалдаж авна гэдэг євчин нь хvндэрсний шинж биз дээ. Vнэндээ брэнд гэж юу юм бэ. Манайхан л “брэнд” гээд тодотгоод байгаа болохоос сур болоод, євчин тустлаа дурлаад байх эд мєн vv. LV, Gucci, Burberry, Chanel, Georgio Armani гээд хvvхнvvдийн vхэн хатан худалдаж авах гээд зvтгээд л… Нэртэй компанийн бараа бvтээгдэхvvний цаана юу нуугдаж байгаа юм бэ.

Хvн бvр энэ асуултад єєрийнхєєрєє хариулах байх. Бараа бvтээгдэхvvний чанар мэдэхгvй энэ тэр гэж хэлнэ биз. Нэртэй компанийн чанартай бараа арай л єєр гэдгийг мэдээд байна л даа. Гэхдээ тvvнийг авах чадвараар дулимаг хvмvvс vхэн хатан зvтгээд байгаа нь нэг талаас нь євчин, нєгєє талаас баян хvнтэй адаш харагдах гэсэн хvсэл шунал шvv дээ. Яагаав нэг єгvvллэг байдаггvй юу.

Нvдтэй гутлын тухай шvv дээ, хvмvvс санаж байгаа байх. Баян хvний эхнэртэй барьцаж, нєхрєєрєє хаана л vнэтэй гутал зарагдаж байна тvvнийг худалдаж авдаг бvсгvйн тухай. Сvvлд нь нєхєр нь эхнэрээ цаашлуулаад, “Цаана чинь нvдтэй гутал гарчихсан гэж байна. Чиний наад аваад байдаг vнэтэй гутлууд чинь юу ч биш болж” гэтэл эхнэр нь хэдэн єдєр бодож байснаа “Хvний нvдийг авахад хэр євддєг бол” гэж асуудаг даа. Хvний нvдийг ухаж авч гутланд хийнэ гэж бодох хvртлээ vнэтэй гутал авах євчинд нэрвэгдсэн байгаа байхгvй юу. Яг тvvнтэй адил байрныхаа мєнгийг жил тєлєх мєнгєєрєє ганц цvнх авчихаад, дараа нь тэвдэж байгаа хvн олон л байна. Энэ л брэндийн євчний гол шинж тэмдэг. Тvvгээрээ ч аюул нь ихсээд байгаа юм. Тэгээд ч манайд тэр нэртэй компанийн чанартай бараа нь орж ирж байна уу гэдэг эргэлзээтэй. Бvхэл бvтэн их дэлгvvрт хар зах дээр 10 мянган тєгрєгєєр зарж байгаа цvнхийг 300 мянган тєгрєгєєр зараад л байж байна. Ингэж иргэдийн євчнєєр бизнес хийж байгаа шvv дээ. Тэр нь зєвхєн иргэдийг хохироогоод зогсохгvй улс орныг том єрєнд унагах хэмжээңд хурч болзошгvй байгаа.

Тэгэхээр брэндийн євчний халдварын голомт хэр зэрэг єргєн хvрээг хамарсан нь харагдаж байна. Энэ євчнийг эдгээх арга vнэндээ алга. Алга ч гэж дээ. Євчин туссан хvн нэг бол их баяжих, эсвэл хоосрох хоёр замаар л эдгэрч болж байна. Vнэхээр баяжиж чадвал нэртэй компани оршдог улсаас нь очоод авчихаж болж байна. Харин ядуурвал брэнд бодох эрхгvй болно шvv дээ. Эдгэх нь хvртэл эмгэнэл дагуулж мэдэх энэ брэндийн євчин vv.

Н.ПУНЦАГБОЛД

mongoliin medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих