Эртний сайхан Улаанбаатар минь
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг Азийн зүрхэнд орших цагаан дагина хэмээн нэрийддэг байлаа. Харин одоо “Утаанбаатар” гэж гоочлуулах болсон нийслэлийн маань хот төлөвлөлт, авто замын түгжрэл, хүн амын нягтрал, агаарын бохирдол гээд тоочоод байвал бухимдах сэдэв олон болжээ. Хөгжлийн шатыг алхам алхмаар ахиулж байгаа ч их бүтээн байгуулалтыг дагасан гундуу төрх хаа сайгүй… Тэгээд ч тэрүү Facebook-ээр “хэсч” яваад нэгэн сонирхолтой гэрэл зураг харсныгаа та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Утаагүй, замын түгжрэлгүй, эмх цэгцтэй, ярайтал барьж байгуулсан байшин барилгыг хараад “эртний сайхан” Улаанбаатар хотоо эрхгүй дурсав.


FB дэх Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “UB Properties” компанийн хуудсанд байрлуулсан нийслэл Улаанбаатар хотын 1960, 70-аад оны үеийн гэрэл зургуудыг толилуулж байна. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.
URL:





