Б.Наранхүү яагаад хурлаа тасалдаг вэ
УИХ-ын гишүүн Б.Наранхүү ажлаа хамгийн их тасалдгаараа “айргийн тав”-д багтдаг. Өмнөх парламентад ч тэрбээр ийм л байсан, эгчтэйгээ нэг ангид суугаад ч засарсангүй. Уг нь эгч эрхбиш хэлж, сануулах байгаа хэмээн иргэд “найдаж” байв. Гэвч насанд хүрсэн эр эгчийнхээ сануулгыг ч тоодоггүй биз.
Тэрбээр саяхан телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцож, яагаад ажлаа таслаад байдаг тухайгаа тайлбарлажээ. “УИХ-ын гишүүн гээд бүх юмыг мэдэхгүй. Тиймээс мэддэг асуудлынхаа хэлэлцүүлэгт суугаад, мэдэхгүйдээ орохгүй байсан нь дээр” гэсэн шүү. Мэдэхгүй байх нь гутамшиг биш, мэдэхийг хүсэхгүй байх нь гутамшиг гэсэн үг бий.
Мэдээж УИХ-ын гишүүн төгс хүн биш. Тэгсэн хэдий ч сонгогчдын эрх ашгийг төлөөлж буй хүн бүх л салбарын хууль, тогтоол хэлэлцэхэд тодорхой ойлголттой байж, тэдний өмнөөс оролцох үүрэгтэй. Гэтэл мань эр “Бүгд тэнд хуралдаад байвал хэн ажил хийх болж байна, тиймээс мэдэхгүй асуудал хэлэлцэхэд суудаггүй” хэмээн шулуухан хэлэх юм. УИХ-ын гишүүний цалингаа тэр бүтэн авдаг ч ажлаа ийнхүү дутуу хийдэг нь шударга бус.
Эх сурвалжийн линк: http://unuudur.mn/article/93062
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.















ha ha ha
Наранхүү гишүүн харин ч монгол төрд ус агаар шиг хэрэгтэй хамгийн гол нь маш зөв бодолтой залуу байна лээ хэрвээ 76 бүгд Наранхүү шиг байсан бол Монгол амархан босоод ирнэ. Юун худлаа эх оронч гэдэг нямдорж хийрхэл тэй Батзандан эд нар бол зүгээр ард түмнээс оноо цуцлуулж байвал улс орон сүйрэх ч сонин биш. Наранхүү гишүүнээр бахархсан шүү. Эргүү тэнэгүүдээ хужаа мужаа гэж элийрээд байв хужаагаас жуулчин авчирж энд мөнгийг саах тухай ярьсан шүү малнуудаа. Дэлхийд одоо хужаагууд хамгийн их жуулчлал хийж бүх улс тэндээс ашиг олох гэж бодлого боловсруулж байгаа шүү үхэрнүүдээ. Оффшор ч ялгаагүй худлаа хийрхээд байх зүйл биш харин монгол өөрөө оффшор бүс болох хэрэгтэй үмхий идээ бээрэн толгойнуудаа