Архинаас болж 13 настай хүү амиа алдав

Чингэлтэй дүүргийн нутагт өнгөрсөн амралтын өдөр 13 настай хүү архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийнхан тус дүүргийн XVII хорооны нутагт нас барсан хүүхэд байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад уг хороонд оршин суух 13 настай хүү осгож нас барсан байсан гэнэ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнаас лавлахад “Талийгаач хүү гэрээсээ нэлээд зайтай архи уугаад согтож, тэндээ унтсан юм байна. 13 настай хүүхдэд архи “ахадна” шүү дээ. Босож гэртээ харьж чадахгүй, унтсаар байгаад осгосон бололтой” гэлээ.  Талийгаач хүүгийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн бөгөөд өөр хортой бодис олдоогүй гэдгийг Шүүх эмнэлгийн эх сурвалж баталлаа.


URL:

Сэтгэгдэл бичих