Говь-Алтайн 800 иргэн халдварт өвчин тусчээ, Ц.Дашдорж гишүүн та амьд уу?
Говь-Алтай аймагт халдварт өвчнөөр өвдсөн иргэдийн тоо 800-д хүрчээ. Эмнэлгийн орны хүрэлцээ муу байгаагаас гадна усны хомсдлоос үүдэж өвчин ихэссэн байна. Өвчтөнүүдийн олонхи нь шар өвчин, үлдсэн хэсэг нь гахайн хавдар, салхин цэцэг, томуугаар өвчилжээ. Аймгийн халдвартын эмнэлэгт 35 өвчтөн хүлээн авах боломжтой ч 63 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа аж. Зарим өвчтөнөө гэрээр эмчилж байгаа гэнэ.
ЭМЯ-наас томилсон ажлын хэсгийнхэн Алтай хотод өвчлөлийг багасгах, ариутгалыг идэвхжүүлэхээр тодорхой ажил хийж эхэлсэн ч өвчлөгчдийн тоо буурахгүй байгаа юм. Шар өвчний дэгдэлт эхэлснээс хойш аймгийн төвийн цэцэрлэгийн 968, Дарви сумын 1136 хүүхдэд халдвартын эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Өвчний голомтын хүрээг тогтоон анги, цэцэрлэгийн удирдлага, багш нарт сургалт явуулж эхэлсэн байна. Ийм хүнд хэцүү байхад эрхэм гишүүн Ц.Дашдорж та сонгогдсон тойрогтоо очоод нэг үзээч…
URL:





