Сансрын станцын робот гараар ачааны хөлгийг шилжүүлэх туршилт амжилттай болжээ

Бээжингийн цагаар 2022 оны нэгдүгээр сарын 6-ны 6:59 цагт сансрын станцын робот гарыг ашиглан ачааны сансрын хөлгийг шилжүүлэх  туршилт 47 минут үргэлжилж бүрэн амжилттай болсон гэж Хятадын нисэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлэв. Энэ нь Хятад улс анх удаа сансрын станцын робот гарыг ашиглан тойрог замд ажиллах том оврын нислэгийн төхөөрөмжийг  шилжүүлэх туршилт юм.

Робот гар Тяньжөү-2 ачааны сансрын хөлгийг амжилттай барьж аван 6:12 цагаас шилжүүлэх туршилтаа  эхлүүлж, Тяньжөү-2 ачааны сансрын хөлөг болон Тяньхэ үндсэн бүхээгийг салгасны дараа Робот гарыг ашиглан шилжүүлэх ажлыг хийсэн байна.


URL: