Сурагчид ЭЕШ-н өмнө бэлтгэл сорилго өгөх боломжтой боллоo

315453514_2968940923411533_8852561789619787991_nНийгэм судлал хичээлээр ЭЕШ өгөх сурагчдад зориулан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүгийн нэрэмжит бэлтгэл их сорилго зарлагджээ.

Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй энэхүү сорилго нь Монгол улсад нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүгийн нэрэмжит уралдаан болон зарлагдсанаараа онцлог, ач холбогдолтой.

Энэхүү сорилгыг өгснөөр сурагчид академик мэдлэгээ сорих, өөрийн түвшингөө мэдэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй болох давуу талтай бөгөөд ЭЕШ-ын эксперт багшаар задлан, тайлбарлуулан алдаагаа хянуулж, заавар зөвлөмж авч хамтран бэлтгэх боломжтой болох юм.

Тухайн сорил 2022.11.20 өдрийн МУИС-ШУС хичээлийн 2-р байранд болно.


URL: