Илон Маск Трампын зөвлөхөөр ажиллахад бэлэн гэжээ
Тэрбумтан Элон Маск Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ын Засгийн газарт ямар нэгэн албан тушаал хашихад бэлэн буйгаа илэрхийлжээ. Доналд Трамп дахин сонгогдвол Маскыг зөвлөхөөрөө ажиллуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн сард Трампын амь насанд халдах оролдлого гарсны дараа Маск X дээр “Би ерөнхийлөгч Трампыг бүрэн дэмжиж, түүнийг хурдан эдгэрнэ гэж найдаж байна” гэж бичжээ. Бизнесмэн сүүлийн саруудад Ардчилсан Ерөнхийлөгч Жо Байденыг улам шүүмжлэх болсон. Мягмар гарагт X дээр бичсэн нийтлэлдээ Маск “Трампад үйлчлэхэд бэлэн байна” хэмээсэн.URL:




