С.Авирмэд докторт эрүүгийн хэрэг үүсгэжээ

МАХН-ын гишүүн, МУИС-ийн багш, доктор С.Авирмэдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэрбээр  энэ тухайгаа өнөөдөр мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал ”Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд өнөөдөр 11.00 цагаас болох бөгөөд академич С.Нарангэрэл хамтарч хийхээр болжээ. С.Авирмэд доктор нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Сүхбаатар тойрогт нэр дэвшсэн юм. Гэсэн ч шинэ Сонгуулийн хуульд заасны дагуу Төрийн албан хаагч нь нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлаа хүлээлгэж өгөх ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд нэр дэвших эрхийг нь СЕХ-ноос хязгаарласан юм. С.Авирмэд доктор нь намайг элдэв муу муухай үгээр хэлсэн. Миний нэр хүндэд халдсан гэсэн утгатай өргөдлийг нэг иргэн гаргасан учраас ийн эрүүгийн хэрэг үүсгэх болсон гэсэн мэдээллийг эх сурвалжаас авлаа.

Б.Тогтох


URL:

Сэтгэгдэл бичих