ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУД ЧИНГИС ХААНЫ УДАМ УГСАА МӨН ҮҮ?
Дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр Хүмүүн төрөлхтөн үүсэн буй болсноос хойшхи хэдэн мянган жилийн түүхэнд сонин содон, хачин жигтэй, гайхамшигтэй гутамшигтай олон олон тохиолдол, үйл явдал, юмс үзэгдэл болж өнгөрсөн нь лавтай буй за. Эдгээрээс сөхөн үзвээс тухайн цаг үедээ болон ирээдүйн хүн төрөлхтийхөө хувь заяа, амьдралд хамгийн их нөлөөлж, ул мөрөө үлдээсэн нь Чингис хаан болон түүний хүүхдүүд, хүүхдийн хүүхдүүд…………
Чингис хааныг өөрийн өвөг дээдэс, бидний судсаар Чингисийн цус урсаж буй хэмээн нэрлэж, бахархан, магтан дуулан булууцалдагчид Хятад, Казак, Ар өвөр Монгол гэх мэтчилэнгээр мундахгүй олоооон.
Тэгвэл Чингис хааны жинхэнэ удам, үр хүүхдүүд нь яг одоо хаагуур, хэрхэн амьдарч байна вэ?
Хамаг Монгол гэдэг нэртэй улсын хаан байсныг нь, нүүдэллэн амьдардаг байсныг нь, Хэрлэн, Онон, Туул голын сав газарт нутагладаг байсныг нь, Бурхан халдун ууланд төрсөн зэргийг нь бодвол Одоогийн Бүгд Найрамдах Монгол Улс /ар Монгол/ – чууд л агаа хаан Чингисийн цусан төрөл, үр удам баймаар. Гэтэл нэг л биш ээ? Эргэлзмээр……!!!!!
Ядуурч хоосрон архин далайд живсэн /энэ байдалдаа бусдыг буруутгана/, нэг нэгнийхээ улыг шагайж атаархаж, жөтөөрхөн муу муухайгар будна /энэ байдлаасаа Кайф авна/, албан тушаал, эрх мэдэл, царай зүс, мэдлэг боловсролоо МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ хэмээн ойлгосон, сурч мэдэх насан дээрээ яваа залуус нь баар цэнгээн шоу моу, паарий поорийд цаг заваа, ээж аавынхаа мөнгийг барна. Хахуулийн мөнгөө багтааж ядсан АВИЛГАЧ нэг нь өөрийнхөө охиноос ч жаахан ЦЭЦЭГ шиг өхөөрдөм амьтдыг мөнгөөр хуурч бараан амьдралруу түлхэнэ.
ЗАЛУУЧУУДЫНХ НЬ ТУХАЙД ГЭВЭЛ: Гайгүй мэдлэг боловсролтой, хэл устай, бас ч гэж боломжтой нэг нь өөрийн төрж, өссөн эх орноо ХӨГЖИЛГҮЙ, ХОЦРОГДСОН, ХҮМҮҮС НЬ СОЁЛГҮЙ ПҮҮ ПАА ЭНЭ ТЭР гээд хаяж одно. Бэл бэнчин тааруу ч эрүүл чийрэг , бие хаа сайта, ид хийж бүтээх насны залуус нь гадаадад очиж боолын хөдөлмөр хийхийг мөрөөдөн лонх үлээнэ… Гаднаас нь харахад гунхсан, туялзсан, нахилзсан, өнгөлөг сайхан сайхан охид, бүсгүйчүүд… Дотроо бол хов хоосон толгойтой, амар хялбараар сайхан амьдрах гэсэн ялзарсан, увайгүй бодолтой, мөнгөтэй хүн хайсан өлөн нүдтэй. Халтар төгрөг сарвайсан хэнд ч бүр хэнд ч өврөө нээж ЧИНГИСИЙН ЦУС гүйж байгаа гэх тэр АРИГУУН цусаа булингартуулахад бэлэн. Эсвэл тэр агуу хүний цусыг хятад, солонгосуудтай хуваалцаж буй гэлтэй өгөөмөр.
Ерөнхийдөө бол Чингис хааны удам байх хамгийн их магадлалтай өнөөгийн монголын нүүр царай нэг иймэрхүү. Аа, тийм төр барьж буй хэдэн нөхөд нь бол ярих юмгүй улаан ЛУЙВАРЧИД, халаасаа зузаатгаж ХАмаатан Садангаа идэх хооолтой байлгах гол зорилгоор төрийн эрх мэдлийг худалдаад авчихсан. Ардчилсан улс мэт боловч ам хЭл, хүзүү сээр, бөөр бөгсөөрөө холбогдсон олон бүлэг хүмүүсийн дарангуйлалд орчихсон.
Энэ бүгдээс харвал дэлхийг чичрүүлж явсан тэр агуу үндэстэн, агуу хаантай адил зүйл одоогийн монголчууд , тэдний амьдралаас хайгаад хайгаад олохгүй мэт. Нэгэн цагт Монгол цэргийн асаасан галын утаанд дэлхий харанхуйлан бүүдийж байсан бол өнөө цагт өөрсдийнхөө түлсэн галын утаанд Улаанбаатарчууд нь манараад, хордоод, уушиг бөөрөө устгаад, хөгшин залуу, дарга марга, баян, ядуу хамаагүй бүгд л хахаж цацан бүгицгээнэ. Харамсалтай. Дахин хэлье. Чингисийн удам…. Бид Монголчууд хэмээн цээжээ дэлдэх тэр хүмүүсийн бодол санаа, амьдарч буй байдал, өөртөө болон бусдад хандаж буй зэргийг нь харвал тэр агуу үндэстний үнэр өчүүхэн ч алга…… гэмээр. Харин ч бүүр хятадууд дэлхийд цахиур хагалан шуугуилж, Чингисийн удам гэлтэй л аашилж байна…………
Хэрэв зээ өнөөдрийн монголчууд бид Чингис хаан, агуу түүхт их Монгол Улсын үр сад мөн бол өвөг дээдэс, Эзэн Чингис хаанаасаа хичнээн их өөрчлөгдөө вэ? Бидний өвөг дээдсийн өвдөг дор сөхөрч явсан хүмүүс одоо биднийг хуруугаараа чичилж, дооглон инээж хариугаа авч байна. Үгүй ээ, бид өөрчлөгдөөгүй…….
Өнөөдрийн монголын ядуурч хоосорсон ард иргэд чч авилгалд идэгдсэн төрийн түшээд ч, хоосон мөрөөдөж, дэмий сэлгүүцсэн хүүхэд залуус, мөнгөтэй залуу хайсан өлөн нүдтэй охид ч бүгд л Чингис хааны удам, мах цусны тасархай мөн. Яаагаад ийм өөрөөр бодож, өөрийг хийж, өөрөөр амьдарч байна гэж үү?????
Бид зүгээр л НЭГЭН ЗҮЙЛИЙГ мартаж орхиж. Энэ юу хэмээвээс Монгол хүний онцлог. Бид өөрсдийн Монгол гэдэг нэрийг, Чингис хэмээх агуу хааныхаа нэрийг л санаад бусдыг нь мартаж ээ.
Мартсаныг чинь сануульюу, эргэн санагтун, Монгол хүн болбоос тэмвэр тэвчээртэй, Монголчууд энэ л тэвчээрийнхээ хүчээр Дэлхийд тэргүүлч явсан гэвэл Та итгэх үү. Цөөхөн Монголчуууд Харь үндэстний олон мянган баатар эрсийг хиар цохиж, гайхамшигтай ялалтуудыг байгуулж, нэгэн тугийн дор захирч чадварлагаар удирдаж байсны гол нууц нь юу вэ. Монгол төрийн түшээдийн холч ухаан, цэргийн жанжнуудын удирдах чадвар, зохион байгуулалт, олон янзын тактик, хувилбарууд, цэргүүдийнх нь байлдах, морио эзэмших, мэргэн харвах чадвар, ер нь бүх л юмаараа бусдаас хол тасархай байсных. Үнэхээр гоц. Тэгвэл гоц чадварыг эзэмшихийн тулд ямар байх ёстой вэ? Гоц чармайлт гаргаж, хичээн зүтгэх, гоц чармайлт гаргахын тулд хүнд тэвчээр, өрсөлдөх чадвар, алсын хараа хэрэгтэй. Ингээд бодохоор монголчуудын амжилтын үндэс нь ТЭВЧЭЭР БАЙЖЭЭ. Монголын жирийн нэгэн ард, жирийн нэгэн цэргийн эсрэг талд харь улсын хэдэн арав, зуун иргэд, цэрэг зогсож байсан бөгөөд тэднийг давж гарахын тулд тэднээс хэд дахин илүү хичээн зүтгэж, чармайж, алсыг харж, тэднээс Хэд дахин илүү хичээн зүтгэж, чармайснаар гоц чадварыг биедээ цогцлоож, ялан дийлж, амжилт гаргаж чаджээ. Чармайлтыг нь тэтгэх тэвчээр, ухаан тэдэнд байсных…..
Өнөөгийн бидний монголчууд өөрсдийн агуу их тэвчээрийг мартсан учир зорилго мөрөөдөл байвч түүндээ амар хялбар, буруу замаар хүрэхийг оролдож эцэстээ цөхрөнгөө барж, итгэл найдвараа алдаж байх шиг. Монголчууд бид бусдаас илүү тэвчээр, шаргуу зүтгэл, хийж бүтээхийн чин эрмэлзэлтэй бол ямар ч салбарт амжилт гаргаж, улс орон маань хөгжин цэцэглэж, бид сайн сайхан амьдрах хувь тавилан бий. Тэр боломж бидний гарч, бидний ухаанд, бидний тэвчээрт, бидний алсын хараанд бий.
Юу хүсэх, хэн болох, юутай байх, хэрхэн амьдрах хүсэл чинь бүгдээрээ адилхан байх албагүй ч хүсэл эрмэлзэлдээ, хөгжил дэвшилдээ хүрэх зам нь ганцхан л байдаг гэдгийг санагтун. Гоц чармайлт гарган хүссэндээ хүрч, өөрийгөө, өрх гэрээ өөд нь татаж, улс орноо хөгжүүлж, Дэлхийн их хүн Чингис хааны үр хойчийн нэр төрийг өргөж явцгаая. Эх орон нэгт монголчууд аа.
Хичээл зүтгэл, чармайлтыг тэтгэх тэнгэрлэг их тэвчээр та бидний бүгдийнх нь цусанд бий шүү
http://b3.blog.banjig.net/
URL:













