НҮБ –ЫН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРООНД ГИШҮҮД ШАЛГАРУУЛАН АВАХ ТУХАЙ

879АЭӨӨАААНҮБ –ын Залуучуудын Зөвлөх Хороо /ЗЗХ/ нь НҮБ –аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн талаарх мэдлэг, ойлголтыг хүүхэд, өсвөр үеийхэн, залуучуудад хүргэх, мөн хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээнд хүүхэд, залуусыг төлөөлөх, оролцоог хангах зорилготой залуусын сайн дурын, зөвлөх баг юм.

ЗЗХ нь одоогоор хүүхэд, залуучуудын байгууллагын төлөөллөөс бүрдсэн 15 гишүүнтэйгээр Монгол дахь НҮБ –ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гишүүн сонгон шалгаруулж авахаар боллоо. Иймд Монголын хүүхэд, өсвөр үеийхэн, залуучуудын дуу хоолой болж НҮБ –ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүнээр ажиллах сонирхол бүхий хүүхэд, залуучууд та бүхнийг доор дурьдсан шалгуурт нийцүүлэн зохих материалыг бүрдүүлэн шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Таныг Монголын залуучуудын төлөөлөл, дуу хоолой болон бидэнтэй хамтран ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт найдаж  байна.

Шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Хүүхэд, залуучууд болон хөгжлийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрйин бус байгууллагын ажилтан, гишүүн байх,
  • Хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар тодорхой ойлголт, мэдлэг, энэ чиглэлээр цаашид сонирхолтой
  • Цахим орчны  хөгжүүлэлт, вэб сайт, photoshop программ дээр ажиллах чадвартай
  • Судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай
  • ЗЗХ –ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, залуучуудын дуу хоолой, төлөөлөл болон ажиллах чадвартай, чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Шалгаруулалтын хугацаанд 15 – 22 настай байх
  • Англи хэлний болон бусад гадаад хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх,

Шалгаруулалтанд бүрдүүлэх материал:

  • НҮБ –ын ЗЗХ –нд нэр дэвшиж буй өөрийн хүсэлтийг илэрхийлсэн захидал,
  • НҮБ –ын ЗЗХ –нд нэр дэвшүүлж буй тухайн байгууллагын албан тодорхойлолт,
  • Нэр дэвшигчийн анкет /загварын дагуу/ хавсаргав, Анкетыг энд дарж татаж авна уу
  • НҮБ –ын ЗЗХ –нд нэр дэвшиж буй зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлсэн 500 үгтэй эссег Монгол, Англи хэлээр бичиж ирүүлэх,
  • Өөрийн давуу талыг тодорхойлох бусад нэмэлт материалуудын хуулбар /хүлээн авсан материалуудыг буцаан олгохгүй болно/

 

 

Материал хүлээн авах хугацаа:

ЗЗХ –нд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах эцсийн хугацаа 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдөр бөгөөд материалыг битүүмжилсэн дугтуйд хийж, хүлээн авах газрын нэрийг НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо гэж тодорхой бичиж, НҮБ –ын Хүүхдийн Санд хүргүүлнэ үү.

НҮБ –ын ЗЗХ –ны зорилго, үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг цахим хэлбэрээр www.yap.mn эсвэл  https://www.facebook.com/UNYAPmn   хуудаснаас авна уу.

Сонгон шалгаруулалт 2 шатаас бүрдэх ба хүлээн авсан материалуудаас 2013 оны 03 дугаар сарын 18 гэхэд зөвхөн шалгарсан нэр дэвшигчид рүү утсаар ярьж ярилцлаганд урина.

Хорооны гишүүдийг сонгон шалгаруулахдаа:  

  • Хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах,
  • Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан тодорхой чадвар бүхий залуучуудыг сонгох,
  • Нийгмийн бүх төлөөллийг хамруулах зэргийг эрхэмлэнэ.

Монгол Улс дах Нэгдсэн Үндэсний Байгууллагын ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨХ ХОРОО

 

 

 

 Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

НҮБ-ын гудамж, НҮБ –ын төв байр

Улаанбаатар -  14210, Монгол улс

Утас: 312185 – 118, 976 – 88055659,

Факс: 976 – 11 – 327313

Вэб хуудас: www.yap.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих