“Сүүлчийн шөнө” кино яруу уянгалаг үг хэллэгээр дүүрэн байна

DSC_8100
Монгол улсын Төрийн Соёрхолт, УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” уран сайхны кино энэ сарын арванд нээлтээ хийнэ. Тус киноны зургийн багийнхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж УДЭТеатрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, МУСГЗ Ш.Гүрбазар, 2-р найруулагч Н.Отгонтогос, МУГЖ Н.Батцэцэг, дуучин Оюунбилэг, жүжигчин Баярмаа, М.Тогтохжаргал, Н.Мөнгөнсүх нар хүрэлцэн ирсэн юм. Тэдний хэлж буйгаар уг кино нь хүний амьдралд хайр гэдэг ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдгийг харуулахыг зорьсон гэнэ. Өнгөц харвал нууц амрагийн тухай кино юм шиг боловч гүнд нь орж ойлговол хайрын үнэн сэтгэлийг харуулсан кино гэдгийг үзэгчид үзээд мэдэх биз гэсэн юм. Хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах уг кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд “UB Film Media group”-тэй хамтарсан гурав дахь кино бүтээл юм байна. Киноны гол дүрд, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Н.Билигжаргал, Н.Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Манай кино яруу найраг, утга зохиолын төгөлдөр аялгуулаг үг хэллэгтэй байх болно. Тиймээс ч зохиолыг яруу найрагч Ш.Гүрбазараар бичүүлэх болсон хэмээн найруулагч Н.Наранбаатар ярьсан билээ. Киноны дууг дуучин Оюунбилэг, Отгонжаргал, Маралжингоо нар мөн л гурван үеийг төлөөлөн дуулжээ.

“Парамайнд Арт” болон “Тэнгри Консепт”,“UB Film Media group” -ын хамтын бүтээл болох энэхүү кино нь эхний ээлжинд монголынхоо үзэгчдэд хүртээл болгосны дараа олон улсын наадамд өрсөлдөх ажээ.Дашрамд дурьдахад продюссер Х.Соёмбо тус киноны нээлтийн үеэр киног үзэхээр ирсэн бүх хүмүүст өөрийн биеэр сальфетка тараана гэсэн шүү.

DSC_8102

DSC_8101

DSC_8104

2a2fe995dfebbba0big

1a26b5fc3b684dc9big

655a34087e34a18bbig

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих