Сүүлчийн шөнө, сүүлчийн бороо, хөнгөн гунигтай үдэш
Намрын дунд сарын шинийн 17-ны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Сүүлчийн шөнө” кино нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа хуртай бороотой, хуримтай найртай сайхан болж өнгөрсөн юм. Кино үзэхээр ирсэн бүх үзэгчдэд сальфетка тараана гэж хэвлэлийн хурлын үеэр нууцаа дэлгэж байсан билээ. Нээрээ л сальфетка тараах санаа нүдээ олсон шүү. Олон ч хүн нүдэндээ нулимстай, нүүрэндээ хөнгөн гунигтай буцсан юм. Аргагүй анхны хайрыг нь сануулсан биз. Нээлтэнд Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин Н.Сувд гуай нар уригдан ирж, жүжигчин Н.Сувд “Улсын драмын эрдмийн театр”-ыг төлөөлөн найруулагч Н.Наранбаатарт баглаа цэцэг гардуулсан юм.
URL:





















