С.Чинзориг: Нэг хүнд хийх сүрьеэгийн вакцинаас 10-30 дахин их тунг 9 иргэнд хийсэн
Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин биш сүрьеэгийн вакцин андуурч хийсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Нэг иргэнд хийх ёстой сүрьеэгийн тунг 10-30 дахин нэмэгдүүлсэн тунгаар 9 иргэнд хийсэн нь тогтоогдоод байгаа аж. Вакцин андуурч хийсэн 9 иргэн 8-56 насных бөгөөд үүнд 8, 14 настай хоёр хүүхэд байгаа юм
- Categories: Мэдээлэл, Но-той, ноцтой факт, Эрүүл мэнд (16)



