Роналду: Дахин нэг дээд амжилт, би үүгээрээ бахархаж байна
Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду таван ДАШТ дараалан гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болсон тухай мэдээлэл гарсан. Тэрбээр энэ талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.
"Оролцож байгаа тав дахь ДАШТ-дээ гоол оруулсан нь маш сайхан мөч байлаа. Бид чухал ялалт байгуулсан, тэмцээнийг сайн эхэллээ. Ийм тэмцээнүүдэд эхний тоглолтод ялах нь чухал гэдгийг Португали мэддэг.
- Categories: Мэдээлэл, Спорт (11)



