Author:

Ясаар хийсэн мотоцикл худалдаанд тавигдлаа

мото14
АНУ-ын Флорида мужийн иргэн Риз Мур амьтны ясаар хийсэн мотоциклоо дуудлага худалдаанд тавьжээ. Cowasaki хэмээх нэртэй болсон энэхүү тээврийн хэрэгсэл 55 мянган доллараар үнэлэгдэж байна. Мэдээж энэхүү ясан мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож болохгүй, зөвхөн дурсгал, гангараа маягаар ашиглаж болох аж. Р.Мур хүүтэйгээ хамтран хэд хэдэн ийм мотоцикл хийсэн байна. Тэрээр 1990-ээд

Хонь, ямаанаас шүлхий илэрчээ

4ed4a674ed4dcaa1big
  Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт орон нутагт  буурахгүй байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар Их хэт, Алтан ширээ, Дэлгэрэх, Сайншанд, Айраг, Даланжаргалан суманд мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчний 26 голомтод мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 662 үхрээс 662 үхрийг зориудаар устгаж халдваргүйжүүлэлт хийсэн тухай аймгийн Онцгой

Автобус айлын гэр мөргөжээ

7291db0c819b94b6big
Том оврын автобус айлын гэр дайрсан талаар өчигдөр гарсан талаар зарим хэвлэлүүд онцолжээ. СХД-ын толгойтын эцсийн буудлын хажууханд уг осол гарсан бөгөөд  хот хоорондын зорчигч тээврийн автобус айлын хашаа, гэрийг дайрсан байна. Азаар хүн гэмтэж, бэртээгүй гэнэ.

Крымийн Бүгд Найрамдах Улс хэмээн зарлалаа

крым
Крымийн Дээд зөвлөл буюу парламентийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Крымийн хараат бус байдлын тухай” тогтоол баталжээ. Тус тогтоолын төлөө 85 гишүүн саналаа өгчээ. Энэ талаар Крымийн Дээд зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлж байна. Крымийн автономит улсын Дээд зөвлөл 2014 оны гуравдугаар сарын 16-ны Крымийн ард иргэдийн бүх нийтийн санал асуулгад үндэслэн

Ханшийг хямрал болгосон сайдаас хариуцлага нэхье

batbayar_uih
Энэ оны эхний улирал шувтарч байхад Монголд олон компани дампуурлын ирмэгт тулж ирээд байна. Өнгөрсөн онд төсвөө батлахад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр валютын ханшийг 1384 ,төгрөгт тогтооно хэмээн мэдэгдэж парламент ч үүнийг үг дуугүй баталсан. Гэтэл энэ ханш одоо 400 төгрөгөөр зөрчихөөд байна. Төрийн төлөвлөсөн ханшаар бизнесээ тооцсон аж ахуйн нэгжүүд хямралын жалга руу хурдтай уруудаж байна. Өнгөрсөн онд тендерт оролцох гэж баахан мөнгө банкнаас зээлсэн хүмүүс наанадаж л 200-300 сая төгрөгийн алдагдал хүлээж байгааг “Өлзийт төв” компанийн  захирал Н.ДашӨлзий хэлж байна. Ийм болохоор энэ оны эхний улиралд хөл дээрээ амжиж боссон нь цөөн.  Бүтээн байгуулалтын улирал даллах урин цаг хаяанд ирчихээд байхад компаниудын данс улайж, өрөндөө баригдчихжээ. Банкны зээл байтугай байнгын төлбөр тооцоогоо ч үргэлжлүүлж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэн хаа сайгүй. 2013 онд яаран сандруу төсвөө батлахдаа 1384 гэдэг дөрөвхөн тоог тооцоо муутай шийдвэрээр баталсан нь өнөөдөр Монголын эдийн засгийг захгүй хямралын уурхай болгочихов. Оны эхний сард компаниуд мөнгөгүй л байдаг. Гэхдээ үүн шиг эхний улирал талийж байхад халаас хоосон суугаа нь Монголын хувийн хэвшил хямрал хаяанд биш хойморт заларчихсныг  харуулж байна. Монголбанкнаас мэдээлж буйгаар оны эхний байдлаар манай улсын валютын нөөц өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 40 хувиар буурчихаад байгаа. Анх удаа гурван тэрбум ам.долларын нөөцтэй боллоо гэж дээр дооргүй шагшиж байсан үүц маань одоо ердөө л хоёр тэрбум гаран ам.доллараар хэмжигдэв. Иймээс ч олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s байгууллагаас “Монгол Улсын гадаад валютын нөөц энэ оны сүүл гэхэд барагдах учраас Монгол Улс олон улсын зах зээлээс дахин бонд босгож нөөцөө зузаатгана гэж үзжээ хэмээн мэдээлснийг “Блүүмберг” дамжуулав. Өөрөөр хэлбэл, дааж давшгүй өрийн сүлжээг дахиад нэмэх салаа мөчир нь энэ шалтгаан болох нь. ЭНЭ ОНД МОНГОЛД АМЖИХ ЮМ БАЙНА УУ? Оны хоёрдугаар улирал хаалга тогшиж байна. Харин бид валютын ханштайгаа зууралдсаар, баяр цэнгэл гэж хөөцөлдсөөр эхний гурван сарыг гар хоосон үдчихлээ. Одоо л ажлаа хийе гээд эргэх гэтэл хэтэвч хоосон. Валютын ханшийн өсөлт банкны зээлийг хүртэл хэд  дахин өндөр төлөх бодит шалтгаан болчихлоо. Ингэхээр 6-9 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлууд амжина гэж итгэхэд бэрх. Эхнээсээ тендерт оролцоод ялсан компаниуд валютын ханшийн өсөлтөөс жийрхэж замаасаа буцаад байхад энэ онд амжина гэж амлах зүйлдаанч цөөн. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнгөрсөн оны  есдүгээр сард ханш 1700 төгрөг давчихаад байхад юу гэж мэдэгдэж байсныг энд сийрүүлье. Тэрээр “Бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин буурсан.Валютын нөөц багасаагүй” гэж мэдэгдэж байлаа. ХАРИУЦЛАГАГҮЙ ТӨРИЙН ЗОЛИОС ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУД Анхнаасаа төсвөө тооцоотой төлөвлөөгүй, ханшийг бодитоор хараагүй, хариуцлагагүй компаниудын толгойг илж өнөөдрийг хүргэсэн төрийн балаг хэдэн сургууль, цэцэрлэгийн төсвөөр туг  тахиснаар шувтрах бололтой.Валютын ханш өссөн болохоор компаниуд тендерт оролцохоос халширч, зарим нь хоосорч нөгөө талд нь авлигатай, хөөсөрсөн гэх олон шалтгаанаар сургууль, цэцэрлэгүүдийн барил­гын санхүүжилтийг энэ жил төсвөөс баллуурдах гэж байна. Хариуд нь олон компанийн данс улайж, хэдэн зуун хүүхэд хүйтэн гэртээ цоожтой үлдэж, олон сурагч цас, зудтай дөрвөн улиралдаа хэдэн арван км туулж сургуулийн бараа харахаар болж байна. Энэ бол хариуцлагагүй төр, хариуцлагагүй сайдын тооцооны балаг. Цэцэрлэг нь төсөв хэтэрсэн гэдэг шалтгаанаар царцсан болохоор гэртээ уйлж үлдэж буй багачуудын нулимс хариуцлагагүй төрийн төлөөс болж байна. Уг нь энэ төрийг сонгосон иргэдийн хувьд сургуулийн төсөв хэдэн төгрөг байх нь падлийгүй. Харин үр, хүүхэд нь хүйтэн гэрт цоожлогдож үлдэхгүй, сургууль, цэцэрлэгт хамрагдах нь л чухал байсан юм. Иймд ханшийг хямрал болгосон сайд, төсвийг царцаасан Засгийн газраас хариуцлага нэхье. Ж.ЦОГЗОЛМАА Polit.mn

Нүцгэн залуус үйлчилдэг гоо сайхны газар

11743_174
Монголд өнөөдөр олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд бий болсон. Мөн төдий чинээ олон байгууллага байна тэдний өрсөлдөх чадвар болоод өөр өөрийн гэсэн онцлогтой үйл ажиллагаа явуулж үйлчлэгчдийнхээ анхаарлыг татдаг болсон байна. Доорх зурган дээр буй үсчний газар монголд үйл ажиллагаагаа явуулдаг гэх бөгөөд Олимпиус дэлгүүрийн ойр орчим байдаг гэнэ.     Ч.Мөнхбат

Д.Энхтайван: Төрийн албан хаагчид гадаадын иргэдээс их хэмжээний авлига авсан

050ty
Тээвэр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Энхтайван "ОХУ-ьш иргэн А.Е.Новожилов, Швейцарь улсын иргэн В.И.Армин нар бүлэглэн онц их хэмжээний хохирол тус банкинд учруулсан. Тэднээс танай улсын прокурор, цагдаагийнхан их хэмжээний авлига авч, хаацайлж байна" хэмээн мэдээллээ. энээ талаар Д.Энхтайванаас тодрууллаа. -А.Е.Новожилов, В.И.Армин нар танай банкинд яаж хохирол учруулсан юм бэ? -ОХУ-ын

СУРАГГҮЙ БОЛСОН ОНГОЦ ХЭТ ӨНДӨРТ ЭСВЭЛ ХЭТ ДООГУУР НИСЧ БАЙЖЭЭ

65cbeffb0417d53be90efcc9193196b9_L
КУАЛА-ЛУМПУР. /NHK/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоц агаарын тээврийг хянагчидтай холбоо тасарсныхаа дараа хэвийн бус, тодруулбал, хэт өндөрт эсвэл доогуур нисч байжээ. Энэ сарын 8-нд Бээжингийн чиглэлд хөөрсөн “Боинг-777” онгоц Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисч байгаад сураггүй болсноос хойш 10 хоног өнгөрлөө. Тус онгонд 239 хүн сууж явсан

Нэг сая тонн шатахуун ОХУ-аас импортлоно

оху наашаа харав
Манай улсын шатахууны гол импортлогч болох "Роснефть" компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин Монгол Улсад хурэлцэн ирж, төрийн өндөрлөгүүдтэй уулзаж шатахууны импортыг нэмэгдүүлэх, үнэ хямдруулах зэрэг асуудлаар ярилцжээ. Тус компани энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улсад 1300 орчим тонн шатахуун нийлүүлж, тонн тутмыг нь 1000 гаруй ам.доллараар үнэлсэн байна. Өнгөрсөн онд манай

Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хүүхдүүдэд нөхөн олговор олгуулна

da11c71730f9f02ebig
Швейцарь Улсын Женев хотноо  энэ сарын 12-14-нд болсон Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын олон улсын Зохицуулах Хорооны ээлжит XXVII хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Энэ удаагийн хурлаар тус хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, санхүүгийн тайлагналт, ХЭҮБ ба парламент хоорондын харилцаа, хүний эрхийн талаарх үйл ажиллагааны

Оросд байрны мөнгөө төлөхгүй бол хүүхдээ “хураалгадаг” болжээ

Russia_children1
Хойд хөршийн Ярославль хотод гурван хүүхэдтэй ядуу гэр бүл байрны мөнгөө төлөөгүй тул хүүхдээ хураалгажээ. Нийтийн байранд хоёр өрөөний байр гэрлийн 100 мянган рублийг орлого багатай гэр бүл удтал төлөөгүй тул эзэд нь орон нутгийн удирдлагад хандан цагдаагийн хүчээр хүүхдүүдийг нь хурааж авчээ. Эцэг эх нь байрны мөнгөө төлөх хүртэл