Хонь, ямаанаас шүлхий илэрчээ
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт орон нутагт буурахгүй байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар Их хэт, Алтан ширээ, Дэлгэрэх, Сайншанд, Айраг, Даланжаргалан суманд мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчний 26 голомтод мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн 662 үхрээс 662 үхрийг зориудаар устгаж халдваргүйжүүлэлт хийсэн тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.
Харин Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны дөрвөн хонь, малчин С.Ухны 20 хонь доголж халуурсан дуудлагын дагуу сумын МЭҮТ-ийн эмч үзэж цусны дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид ирүүлсэнийг шинжилгээнд явуулжээ.
Их хэт сумын Д.Энхжаргал, Даланжаргалан сумын иргэн Л.Сүрэн-Ухнын хонь, ямаа, үхрээс нийт 45 цусны дээж мөн Иххэт сумын малчин Ч.Батсуурь, н.Галт нарын хонь, ямаа, үхрээс нийт 45 цусны дээж авч УМЭАЦТЛ-т шинжилгээнд энэ сарын 12-нд явуулсан бөгөөд 13-ны орой УМЭАЦТЛ-с ирүүлсэн хариунд Их хэт сумын малчин Ч.Батсуурийн хоёр хонь, нэг ямаа, Даланжаргалан сумын малчин Л.Сүрэн-Ухны гурван хонинд малын шүлхий өвчин илэрсэн байна.
Гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг тус сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ.
URL:














