Сүүлийн жилүүдэд манай улсад ядуурлын тархалт, тэгш бус байдал нэмэгдэж, ядуурлын хэмжээ дорвитой буурахгүй байна. Зарим судалгаанаас үзэхэд хүн амын шилжих хөдөлгөөн ихтэй хот, суурин газрууд, ялангуяа Улаанбаатар хотын ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна. Нийслэлийн захын болон алслагдсан дүүрэг, хороодод ажилгүйдэл, ядуурал харьцангуй өндөр байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс амьдралд