Словак улсын нийслэл Братислав хотноо жүдогийн эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд 29 орны 154 тамирчин долоон жинд өрсөлдсөн бөгөөд манай улсаас олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, О.Мөнхцэцэг, Э.Гандиймаа нар барилдав. Тэмцээний 48 кг-ын жинд зодоглосон Г.Наранцэцэг аваргын төлөө Японы Аой Огүрад вазари үнэлгээгээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн 78 кг-ын жинд