Хөшөөтийн уурхайн “ далд эзэн” Барсболд баруун хязгаарыг давхар наймаалцав уу

Untitled-1 copy(1)Эрлийзсэн мафийн гар хөлүүд Монголын баруун хязгаарыг тасдаж идэхэд бэлэн болжээ –
1990 –ээд оны сүүлчээр Хятадад “Мү Ма”-гийн хэмээх тодотголтой нэгэн авилга хээл хахууль ,төрийн асар их хөрөнгийг үрэгдүүлсэн томоохон хэрэг дэгдэж  улс орон даяар жинхэнэ шуугианыг тарьсан билээ.Уг хэрэгт тухайн үед төрийн өндөр албанд болон хотын удирдлагаар ажиллаж байсан олон дарга нар холбогдон цаазаар авхуулах ба олон жилийн хоригдох ял авцгаан хөрөнгөө хураалгасан байдаг.
Тэдний заримаас онцлон дурьдвал:
1.Мү Сиу Шин /Шэнг Ян хотын дарга асан/хахууль өгсөн ,улсын хөрөнгө идэж шамшигдуулсан ,онц их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн хэрэгт цаазаар авах ял авсан.
2.Ма Сианг Донг /Шэнг Ян хотын орлогч дарга асан/авилга авсан ,хахууль өгсөн ,улсын хөрөнгө шамшигдуулсан ,онц их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн хэрэгт цаазаар авах ял авсан.
3.Жанг Гуо Ганг /Лиао Нийг ,Ху Бэй мужуудын дарга асан/ хээл хахууль авсан хэрэгт 11 жилийн ял авсан.
4.Чай Ванг Чүнь/Юүн Нанмуэийн мужын сурталчилгааны албаны дарга/авилга авсан хэрэгт 12 жилийн ялуудыг тус тус өгч мөнгөн торгууль давхар ноогдуулж хөрөнгийг нь хураасан.
Тэгвэл энэхүү “Мү Ма”-гийн авилгын хэрэгт холбогдсон дээрх нөхдүүдэд авилга өгч зохион байгуулсан этгээд бол “Шэнг Фа” групийн захирал Лю Ай Данг гэгч байлаа.Тэрээр хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай нэгэн аж.Гэвч уг хэргийн дараа Лю Ай Данг нь ор сураггүй алга болсон ба АНУ ,Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байжээ.Гэтэл өнөөх чөтгөрийн хүү маань 2006 онд Монголоос тэр дундаа алс баруун хязгаараас сураг нь гарч Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон дахин амилах нь тэр. Амилах амилахдаа очих газаргүй ,орших эх оронгүй адгийн дээрэмчин маань алс баруун хязгаарыг минь сонгож хар алтан дээр сандайлсан хаан боллоо би, надад Хонконгоос том газар нутаг байна хэмээн Хөрөнгийн биржээс нь хэдэн тэрбум доллор босгон хамарнаасаа хумсаа хүртэл эх нутагт минь гүн бат шигджээ.Тэр ирэх ирэхдээ ганцаар ирсэнгүй өөрийн бараа бологчид сүнс сүүдрээ ч чирэхээ мартсангүй.Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн нийт хувьцаа болон 28 ширхэг лиценз бүгд Лю Ай Данг ба түүний 3-н нөхдийн гарт оржээ. Хөшөөтийн эзэн 4-н нөхрийн хувь эзэмшлийг 2008 оны байдлаар жагсаавал
1.Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань
2.Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань
3.Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань
4.Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань байлаа.
Гэхдээ дээрх материалиас хамгийн сонирхол татаж буй зүйл нь их газрын хулгайч Лю Ай Данг нь маш олон нэр ашигладаг болохыг Хятадын өдөр тутмын “Минг Бао Жуань Шүнь” сонин эрэн сурвалжилсаны үр дүнд гаргаж тавьсан байдаг.Тэрбээр 2006 оноос Хонконгруу иргэний харъяалалаа шилжүүлж Лю Чэнг Лин нэртэй болон алс баруун хязгаарт маань эзэн суусан нь энэ байлаа.

Тэрээр хамгийн сүүлд  Лью Ши Чи гэсэн нэр хэрэглээд алга болсон ба зүсээ хувилгагч дээрэмчин нь Монголын нүүрсний баялгийн гол хувьцаа эзэмшигчийн дүрээр Лю Чэнг Лин нэрээр гарч ирсэнд хятадын цагдаа хүчнийхэн ч сэм цочиролд орсон гэдэг.За энэ ч яахав эзэн нь нохойгоо зодно уу ална уу бидэнд пад алга харин манай цагдаа ,тагнуулынхан хэр мэдээлэлтэй байгаа юм  бол доо. Мөн яаж яваад энэхүү мафийн зохион байгуулалттай дээрэмчдийн бүлэг эх оронд минь үүрэлчихэв.Үүрлэх үүрлэхдээ баялагийг минь эзэн болчихов доо .Нөгөө бидний сонгосон төр засаг хаачив эх нутагт минь эзэн байна уу.Овоо босгоогүй бол шаазгай юунд суух бэ гэдэгчлэн дээрх хулгайг Монголд хэн оруулж тэдний гар хөл болон Ховд аймгийн хөшөөтийн уурхайг дээрх нөхдүүдэд зарсан бэ.

Энэ бол МУ-ын засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан ,Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан ,МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд гэх эрхэм нөгөө чөтгөрийн хүү Лю Ай Дангын хамт нэгэн ширээний ард тухлан 80 жилийн жаргалын найраа эхлүүлэн эх орны минь нэг хэсгийг золбин хужаагийн зулбадсагад зарах чөтгөрийн гэрээгээ найруулж буй агшин.Их ч явлаа ,их ч хүнтэй уулзлаа энэ талаар судалж  гүнрүү нь орох тусам уур минь хүрч уушиг зүрх минь дэлбэрэх нь ээ.Эхийнхээ сүүтэй цуг хөхөж өссөн эх нутгийнхаа уул ус байгаль шүтээнээ гадныханд алдахад бэлэн болжээ.У.Барсболд нь байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уулын болон тэрэлж ,Туул голын сав газруудын бараг 4000 га орчим газрыг юу ч үгүй зарж халаасласаныг амтай болгон л ярьдаг толгойтой болгон мэддэг.Түүний нэр дээр БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байжээ.Энэхүү хэргийг “Түмэнхүү”-гийн хэрэг гэж нэрлэдэг ба Түмэнхүү нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах ба хэргийг үүрч гарсан байдаг юм байна.Тэгвэл энэхүү хүний арьс нөмөрсөн хулгайч яаж яваад Хөшөөтийн ордтой холбогдсон нь бас л сонин.Анх Ховд аймгийн Дарви ,Цэцэг ,Мөст сумуудын нутагт орших Хөшөөтийн орд нь Б.Батням гэх хүний нэр дээр байлаа.Б.Батням нь Дарви сумын харъяат нэгэн ба өвөг эцэг нь адуугаа бэлчээдэг энэ уулын маань өвөрт их эрдэнэ бий шүү гэж захисныг өртөөлөн өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19 ,ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд цуглуулан эзэмшдэг байжээ.Гэтэл  монголчууд бид сайн ярьвал ах дүү болдогийн үлгэрээр ах нь хөрөнгө оруулалт олоод өгье хэмээн чоно борооноор гэгчийн үлгэрээр У.Барсболд  хамтарсан байна.Ингээд л цөөвөр цөөврөө дууддагын жишэээгээр У.Барсболд нь тухайн үед Сэлэнгэ аймгийн төмөртэйн ордыг хууль бусаар эзэмшиж байж хөөгдсөн БНХАУ-ын иргэн Ли Шао Минь гэгч луйварчныг дуудан Ли Шао Минь нь Лю Ай Дангыг урьж , дээр нь нэмэгдэн одоо Хөшөөтийн захирлаар ажиллаж буй мөн л олон нэрт оргодол Саймон Ло гэгч орж 2007 онд” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулжээ.Гэтэл удалгүй У.Барсболд нөгөө 28 ширхэг лицензийг Б.Батнямыгаа залилан Лю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт заржээ .Ингээд Хөшөөтийг гартаа хийсэн 2 хужаа үндсэн ажилдаа орж Хонконгийн хөрөнгийн бирж дээр 6,6 тэрбум ширхэг хувьцаа гарган 2,9 тэрбум ам.доллорын хөрөнгө босгосон байна.Гэтэл гай газар доороос гэгчээр нүүрсээ зөөх гэтэл төрөл бүрийн саад учирч ажил нь санасны хэмжээнд урагшилсангүй.Монгол талын арыг нь даахаар тохирч хахууль авсан У.Барсболд нь дарга болж туслах нь байтугай дээлээ нөмрөөд ачигдах дээрээ тулж. Б.Батням ч би хувьцаагааа зараагүй гээд гүрийн нэг талдаа гарч цагдаа шүүхдээ тулжээ.Мөн хятадууд ч гэсэн мөчөөгөө өгөлгүй нөгөө талдаа гарч У.Барсболдтой хамтарч хийсэн булхайгаа эхнээсээ ярьж эхэлсэн байна.Тэгвэл энэ асуудлаар  У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж байгаа бөгөөд шүүх иргэдийнхээ талд шийдэж оргодол нэгнийг нь хөөж, осолдсон нөхдүүдийг нь гэсгээнэ гэдэгт л найдах  үлдлээ.
Тэд анх нутгийн иргэдтэй уулзахдаа баруун бүсийг цахилганаар хангах цахилгаан станц барьж ашиглалтанд оруулна.Уурхай түшиглэн баяжуулах болон угаах үйлдвэр барина.Ажилчдын болон оршин суугчдын орон сууц хотхон байгуулна.Ховдын оюутнуудыг гадаад дотоодын их дээд сургуулиудад үнэгүй сургана гээд ёстой Ховдыг газрын диваажин болгоно гэж хулхин дээр нь сарнай ургуулсан байдаг.Мөн нийт ажилчдынх нь дийлэнхийг оршин суугчдаас авна гээд л бааахан бүлтэрч хоосон цаас үзэглэчихээд алга болсон түүхтэй.Гэтэл амласан амлалт нь хэрэгжих нь байтугай тэдний  мэдлээс баялаг нь 100% гарч дээрх 4-н хужаагийн халаасанд орчихсоныг Ховдын ард түмэн саяхан л мэдэж баахан бухимдацгаажээ.Одоо тэдний эцсийн найдвар нь төрөөс гарах шийдвэр бөгөөд эс бөгөөс тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн байна.
Тэгвэл  Хөшөөтийн нөхцөл байдал ямархуу байдалтай байна вэ.Үндсэн ордын үнэлгээг 1979 онд ЗХУ-ын зардалаар хийсэн 87,5 сая тонн гэж хуучин байдлаар нь төрд мэдээллээ өгсөн хэрнээ Австралийн нэгэн компанитай 406 сая тонн гэж гэрээ хийсэн байдаг байна.Үүнийх нь 181,3 сая тонн нь коксжих буюу 7000 каллори өндөр чанартай нүүрс байна.Тэгэхлээр хэргээр нөөцийг нь бага тогтоолгож татвараас зугтаах ,Стратегийн ордод бүтгүүлэхгүй байх гэсэн давхар сонирхол байгаа нь нууц биш боллоо.Мөн 2008 оны 7 сард “МоЭнКо” ХХК нь өөрийн нөөцийг 2,4 тэрбум тонн гэж зарлаж үүнийг цаашид 3,4-4,4 тэрбум тоннд хүргэх боломжтой хэмээн Хонконгийн хөрөнгийн биржээс 2,9 тэрбум доллор босгож хятад эздүүд нь дэлхийн баячуулын эхний эгнээрүү алхаж явна.Мөн Хөшөөтөөс ярантын боом хүртэл 100 тн даацтай 340 км авто замыг 130-135 сая доллороор тавьж үндсэндээ баялгыг маань 8 жилийн дотор зөөж дуусгахаар төлөвлөжээ.Дээрээс нь нэмээд “Хөшөөтийн төмөр зам” төслийг эхлүүлхээр бэлтгэлээ хангаад байна.Нөгөө амлаад байсан угаах баяжуулах үйлдвэрээ хилийн гадна Шинжаньд барьж байна.Нүүрсийг маань зөөх гүүр барихаар 1900 гаруй хятад ажилчдыг оруулж ирж ажиллуулан ажил нь дууслаа.Тэд хар алт болох баялгыг маань яавал хурдан хуу хамахав гэдгээ л бодохоос оршин суугч иргэдийн амьдрал ахуй , хүсэл зоригийг хэдийнээ хөсөр хаяжээ
.Өнөөдөр Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг “Айвенхоу майнз”,”Сентерра гоулд”,”Петро матад” зэрэг 7 компаний хувьцаа л Торонто ,Англи ,Хонконгийн хөрөнгийн биржүүд дээр арилжаалагддаг.Үүний нэг нь яахын аргагүй Хөшөөтийн орд.Мөн УИХ-аас баталсан стратегийн орд газруудын 4 нь л нүүрсний орд байдаг.Эдгээрээс 5-н толгойн орд 6,4 тэрбум тонн нөөцөөрөө тэргүүлдэг бол нарийн сухайт 125,5 сая тоннын нөөцөөрөө удаалдаг.Тэгвэл дор хаяж 406  сая тоннын нөөцтэй/цаашид өсөх/ Хөшөөтийн ордыг төр яагаад стратегийн ордоор бүртгэж авахгүй байна.Өдий хүртэл УИХ ,Засгийн газрын түвшинд Хөшөөтийн уурхайн асуудлаар дорвитой бодлого гарсангүй тодорхой шийдэлд ч хүрсэнгүй дээд түвшинд ярьсангүй ээ.Тэр дундаа сонгогдсон гишүүд нь хүртэл таг дуугүй амаа үддэг.Энэ нь Ховдын ард түмнийг төдийгүй нийт Монголчуудыг төр толгойлдог эрхэмүүд маань чөтгөртэй хуйвалдчихаагүй байгаадаа гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг.
Эцэст нь дүгнэж хэлэхэд  дэндүү цөөхүүлээ ч гэсэн дэлхийд гайхагдах баялагтай улс аа  бид.Энэ нь сайнаасаа илүү саар олон бэрхшээлийг дагуулж байна.Тодорхой очих хаяггүй төөрсөн хулгайч дээрэмчид эх орныг маань онилчихож.Энэ нь жижигхэн улсын иргэн бид эх орондоо атгасан гар шиг нэгдмэл ,агуу түүх шигээ том байж ,төр нь бурууд шударга ,бусдад хатуу чангахан засаглахыг нийт Монголчуудаас сануулан шаардаж  байна.Эдүгээ энэ нь ганцхан Ховд аймгийн асуудал мэт боловч луйварчдын эхлүүлсэн жимээр өнөөдөр 1900 хужаа орж ирнэ.Маргааш 1900-н эрлийз хүүхэд төрнө.Тэдгээрт 1900-н У.Барсболд зуучилна.Дөрвөн жилд 1 удаа тойргоо эргэдэг эрхэм дарга нарыг 2016 онд очиход чинь Монголын баруун хязгаар байдгаа хятадруу зөөсөн ,хур гуйсан тэнгэрээс нь нунтаг нүүрс асгарсан дундад иргэн улсын зах балгас болох аймшигт аюул хаяанд нүүрлэчихээд байна.Энэ жилийн өвлийг зуд турьхантай хэцүүхэн давсан миний нутгийн ард түмэн бухын доодохыг харж үнэг турж үхэдгийн үлгэрээр хавартай хатуухан золголоо.Тэдний маань сэтгэл  итгэж хүлээхийн зовлонтой , мэлмий нь гунигын бараан сүүдэртэй ядруухан амьдарсаар л явна.

П.Гэрэлт-Од
Үргэлжлэл бий …    


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.