Дэлхийн хамгийн хөгшин настай рекорд тогтоосон хүмүүс

Дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгч

Дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгч Жиллиан Линне 87 настай ч одоо болтол бариу өмд, богино банзалд дурладаг хамгийн загварлаг эмээ хэвээр бөгөөд сэтгүүлийн нүүрэнд өвөрмөц стильтэй зургаа татуулсаар яваа гэнэ. Балетийн бүжигчин байсан тэрбээр наснаасаа 20 насаар залуу харагддаг нь өдөр бүр дасгал хийдэгтэй холбоотой аж. Мөн өөр нэгэн нууц нь өөрөөсөө 27 насаар дүү эртэй гэрлэсэн явдал нь хэмээн тэрбээр ярьжээ.

•          Дэлхийн хамгийн хөгшин боди эмэгтэй
Дэлхийн хамгийн өндөр настай бодибилдингийн эмэгтэй тамирчин Эрнестайн Шепхерд 76 настай. Тэрбээр тогтмол шөнийн 02:30 цагт сэрж гимнастик хийхийн өмнө 16 км гүйдэг заншилтай. “Нас гэдэг зөвхөн тоо, өөр юу ч биш” гэдгийн нотолгоо болж чадсан нэгэн. 71 настайгаасаа эхлэн уг спортоор хичээллэж эхэлсэн гэнэ.

•         Дэлхийн хамгийн хөгшин хүн 123 настай
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Боливи улсад амьдарч байгаа аж. Кармело Флорес Лауро гэдэг хамгийн  хөгшин хүн индианчуудын  аймара омогт амьдардаг гэнэ. Хэрвээ түүний бичиг баримтад алдаа байхгүй бол тэрбээр 123 настай юм.  Титикак нуурын ойролцоо байдаг жижиг тосгонд амьдардаг энэ өвгөн таяг ч тулдаггүй, нүдний шил ч зүүдэггүй байна. Кармело Флорес Лауро гурван хүүхэдтэй бөгөөд 16 ач, гуч, 39 ачинцар, зээнцэртэй ажээ. Одоо ганцаараа амьдарч байгаа тэрбээр өдөржин хөдөлмөрлөдөг гэнэ. Кармело Флорес Лаурог төрөх үед Боливид төрсний гэрчилгээ байдаггүй байсан бөгөөд загалмайлсан өдрөөр  хүний насыг тооцдог байжээ.

•         Дэлхийн хамгийн хөгшин боди эрэгтэй
Энэ дэлхийг тэр чигтээ олон мянган оддоос бүтдэг гэж үзвэл тэдний дундаас тодоор гэрэлтэх нэгэн од нь Чарлес Эугстер юм. Тэр бол дэлхийн хамгийн хөгшин бодибюлдинг эр бөгөөд 6 жилийн өмнөөс эхлэн бодигоор хичээллэж эхэлжээ.

•         Хамгийн хөгшин биеэ үнэлэгчид
Амстердамын хамгийн хөгшин биеэ үнэлэгчид болох ихэр эгч дүүс 50 жилийн хөдөлмөрийн дараа тэтгэвэртээ гарлаа. 70 настай Луиза болон Мартина Фоккенс нар өөрсдийгөө энэхүү ажилд хөгширсөн хэмээн үзэж ийнхүү тэтгэвэртээ гарахаар шийджээ. 50 жилийн хугацаанд эгч, дүүс нийт 355000 эрчүүдэд үйлчилсэн байна. Харин ажлаа орхих болсон шалтгаан нь тэдний эрүүл мэндийн байдлаас хамааралтай аж.

•         Дэлхийн хамгийн хөгшин супер модел
Дапнэ Селфэ хэмээх 83 настай эмэгтэй бол энэ дэлхий дээрхи хамгийн хөгшин супер модель юм. Тэрээр одоо ч загвар өмсөж байгаа бөгөөд анх 15 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих