Д.Дагвадорж аварга согтуурсан үедээ нэгэн залууг зодож байгаад өөрөө зодуулжээ

81df73bc62bb0ac1bigСүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” шөнийн цэнгээний газар зодоон болж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн албан хаагчид “VLVT” шөнийн цэнгээний газар очиход бусдын биед хүйтэн мэсээр хөнгөн гэмтэл учруулсан хэрэг гарсан байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тус зодооны хохирогч Их аварга Д.Дагвадорж байсан гэв. Ингээд хэргийн талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс лавлахад “Урьд шөнө гарсан танхайн хэрэгт олны танил эрхэм оролцсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Хэргийн талаар тодруулбал, өчигдөр орой 21.00 цагт “VLVT” шөнийн цэнгээний “Жинхэнэ аймшгийн хаалттай Halloween”нэртэй шоу эхэлсэн байна. Уг шоунд монголын олны танил эрхмүүд нэлээдгүй цугларсан бөгөөд хамтдаа “аймшгийн шоу” хийж хөгжилджээ. Энэ үеэр Асашёорюү Д.Дагвадорж нэлээд согтож, тэнд “шоудаж” байсан хүмүүст агсам тавьсан гэнэ. Ингэхдээ нэг залууг хэд хэд цохиод авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Харин залуу эцэст нь тэсэлгүй Д.Дагвадоржийг эргүүлэн цохиж, зуушны хутгаар хацрыг нь зүсэж, гэмтээсэн гэлээ. Хэргийн талаар эргэн мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих