Тайсон, Холифилд хоёрын түүхэн тулаан болж магадгүй

1383405975_31hb6kpysirjin4hb-i6kwМосква хотноо хүнд жингийн домогт боксчин Майк Тайсон болон Эвандер Холифилд нарын дунд тулаан болж магадгүй ажээ. Тулааныг зохион байгуулах саналыг “Боксын ертөнц” компанийн үндэслэгч Андрей Рябинский хүлээн авсан байна.

“Саяхан Холифилд, Тайсон хоёр нэрт сэтгүүлч Ларри Кингийн ярилцлагад зочноор уригдсан. Тэр үед домогт боксчид дахин нэг удаа ринг дээр учирч яагаад болохгүй гэж хэмээн их л нухацтай ярилцсан. Дараа нь надтай Холифилдын бие төлөөлөгч Жейсон Фалович холбогдон Андрей Рябинскийтэй Орост энэхүү тулааныг зохион байгуулах талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн” хэмээн Оросын боксын ертөнц дэх алдартай менежерүүдийн нэг Владимир Хрюнов өгүүлсэн юм.

Түүнчлэн Холифилд 11 дүгээр сарын 13-нд Москвад зочлох юм байна. Тайсон, Холифилд хоёр рингэн дээр хоёр удаа таарч байсан юм. 1996 онд Холифилд Тайсоныг 11 дүгээр үе дээр техникийн нокаутаар буулгаж авч байсан билээ. Харин хариу тулааныг 1997 онд хийх үед Тайсон өрсөлдөгчийнхаа чихийг хазаж тэмцээн хайнаагаар өндөрлөсөн юм.

М.Далай

tvmongolia.mn


URL:

Сэтгэгдэл бичих