Байгалийн цогцолборт газрын буга 20 хувь өсчээ

haliun_buga-middleБулган аймгийн Рашаант сумын  Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа байгуулснаас хойш энд биологийн төрөл зүйл өсч, түүний амьдрах орчин сайжирчээ.

Энэ оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар  Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газар  1000 гаруй халиун буга тоолсон нь өмнөх оныхоос 20 орчим хувь өссөн байжээ. Мөн холбогдох яамны санхүүжилтээр Элсэн тасархайн 8,2 га талбайд 10 сая төгрөгийн нөхөн сэргээлт  хийж 4000 мод тарьсан байна.

Саяхан тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, дунд сургуультай хамтран нээлттэй мэдээлэл, сурталчилгааны өдөрлөг зохион байгууллаа. Байгалийн цогцолбор газрынхан энэ ажлын үеэр үйл ажиллагаа төрөл бүрийн хэлбэрээр тийнхүү мэдээлэн сурталчилснаар багш, сурагчдад байгаль орчин, нэн ялангуяа аж төрдөг нутаг усныхаа байгалиар бахархах сэтгэл төрүүлсний дээр байгаль орчин, цогцолбор газраа хайрлан хамгаалахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн иргэдийн дунд байгаль орчинтойгоо зөв харьцах, хамгаалах хөдөлгөөн өрнүүлсэн чухал ач холбогдолтой болжээ. Ахлах ангийн сурагчдын дунд “Ногоон хөгжил-Бидний ирээдүй” ханын сонин болон “Байгаль орчин-Бидний нүдээр” гар зургийн уралдаан зарлаж сурагчдыг идэвхтэй оролцохыг уриалсан байна.

Булган аймаг Ж.Мөнх-Очир

монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих