Хар алтны орлого 43 хувиар буурчээ

d01869859572440b08a81b68ea7ba0c4_LМанай улсын зэс, алтны экспорт нэмэгдсэн таатай мэдээ байгаа ч хар алт буюу нүүрсний орлого 43 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.

Тодруулбал энэ оны эхний 11 сарын байдлаар 16.1 сая тонн нүүрс экспортолж, нэг тэрбум ам. долларын орлого олсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал экспортын хэмжээ 15 хувиар, орлого 760 сая ам.доллар буюу 43 хувиар буурчээ. Харин өнгөрсөн сарын 11 дүгээр сарын байдлаар нийт 2.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх 10 дугаар сараас 30 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Долдугаар сараас хойш дөрвөн сарын турш нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж байгаа нь “Тавантолгой”,“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээгдэхүүнээ экспортод оруулсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, нүүрсний экспортоос  өнгөрсөн сард 126.1 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн сараас 30 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд нийт экспортын орлогын 33 хувийг бүрдүүлжээ. Харин  зэсийн хувьд эхний 11 сард 586 мянган тонн зэсийн баяжмал экспортолж, 850.9 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оноос 10-11.2 хувиар өсчээ. Алтны экспорт 7.4 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 дахин өсөлттэй гарлаа. Түүнчлэн манай улс энэ оны  эхний 11 сард 5.9 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 591 сая ам. долларын орлого олсон бол 4.5 сая баррель газрын тос экспортолж, 446.9 сая ам. долларын орлого олсон байна.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих