Р.Рагу Монгол улсын иргэн болохыг хүсч байна

“Universe best songs” шоуны шүүгчдээс хамгийн үнэнд ойр зөвөлгөө өгдөг нь Сингапур улсын хөгжмийн продюссер Рагу.

Түүний шүүлт телевиз үзэгчдийг гэхээсээ илүү дуучин Т.Ариунааг 100 хувь байлдан дагуулдаг. Рагуг монголын хүргэн гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Манайдаа нэлээн нэртэй айлын зүстэй охинтой ханилсан тэрээр эхнэрийнхээ төрөлх гоо сайханд илүүтэй татагдсан гэдэг. Мэс заслын ширээн дээрээс гоо үзэсгэлэнгээ олж авсан мөнгөний шуналтай Сингапур охидыг ширэв татан байж суусан Рагугийн эхнэрийг  Өнөрчимэг гэдэг. Харин түүнд хэн нэгэн Монгол улсын иргэн болооч гэж санал тавивал татгалзах зүйл огт байхгүй гэнэ. Яагаад гэвэл “Миний бүх зүйл тэр дундаа хайртай эхнэр минь Монгол улсын иргэн. Тиймээс надад ийм шийдвэр гаргахад хэцүү зүйл байхгүй”  ярьжээ. Харин тэр саналыг хэн нь тавих ёстой юм болдоо.

Т.Алтаа.


URL:

Сэтгэгдэл бичих