МХО-ны Морин хуурийн дугуйлангийн 2-р ангид сурахыг хүсэж байгаа 12 настай хүүгээс Эрхэм тантай хамтран ажиллах хүсэлт

Нүүр |  Мэдээ |  Блог |  Мэдээ нийтлэх |  Монголын блогчдын холбоо |  “Найз” уралдаан Бүртгүүлэх |  Нэвтрэх
Date/Time: 2011.July.21 06:49 PM
BLOG
ЧӨЛӨӨТ

МХО-ны Морин хуурийн дугуйлангийн 2-р ангид сурахыг хүсэж байгаа 12 настай хүүгээс Эрхэм тантай хамтран ажиллах хүсэлт

20110721_003

Хэрвээ та цайны газар, ресторан, кафедаа, эсвэл байгууллага дээрээ 12 настай хүүгийн чадмаг тоглож байгаа Морин хуурын ая эгшгийг 5-20 минутаар

сонсох, найз нөхөд, үйлчлүүлэгчиддээ сонирхуулахыг хүсвэл миний 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйл холбогдож лавлаж асуух, эсвэл захиалгаа өгөхийг хүсье.
Сайн байна уу,

Миний хүү Б.Төгөлдөр  Монголын хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйланд 2010-2011 оны хичээлийн жилд суралцсан ба одоогоор 40 орчим ая, дууг чадмаг тоглож байгаа нь миний гэр бүлийн төдийгүй, хамаатан саднуудынхаа урмыг сэргээсэн явдал болоод байгаа.

Би өнгөрсөн хугацаанд хүүтэйгээ ярилцаж, зөвлөлдсөний үр дүнд, Олон нийтийн газарт 5-20 минут морин хуураа тоглож, мөнгө цуглуулах санаагаа дэмжүүлж, зөвшөөрүүлж чадсан юм.

Ийнхүү хүүгийнхээ өчигдөр орой танд хаяглан бичсэн захидлыг хавсарган, би өөрийн бодлоо танд дэлгэе.

Хэрвээ та цайны газар, ресторан, кафедаа, эсвэл байгууллага дээрээ 12 настай хүүгийн чадмаг тоглож байгаа Морин хуурын ая эгшгийг 5-20 минутаар сонсох, найз нөхөд, үйлчлүүлэгчиддээ сонирхуулахыг хүсвэл миний 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйл холбогдож лавлаж асуух, эсвэл захиалгаа өгөхийг хүсье.

Бид заавал гэрээ байгуулж ажиллана, тогтмол төлбөр авна гэхгүй, харин та миний хүүгийн морин хуур тоглох авъяас, чадварыг дэмжиж 2011-2012 онд Монголын хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйлангийн 2-р ангийн төлбөр 400000 төгрөгийг бүрдүүлэхэд бага ч гэсэн нэмэр тусламж болоход л бид баяртай байх болно.

Морин хуурийг очиж тоглохын тулд ямар ямар ая эгшгийг хэдэн минут тоглох, таниас шууд гэрээт цалин авах, эсвэл үзэгч-сонсогчдоос цайны мөнгө буюу хандив-тусламж цуглуулах аргаар бид шаардлагатай байгаа мөнгөө цуглуулж авч болох юм гэдгээ эрхэм тантай харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр морин хуураа очиж тоглоно.
Хүсэлтийг найз нөхөддөө түгээн, хамтран ажиллах эрхэм танд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Ж.Бэгзсүрэн
Хавсралтанд оруулсан Миний хүүгийн захидлаас…
Намайг Бэгзсүрэнгийн Төгөлдөр гэдэг. Би 12 настай.
Би СБД-ийн 12 жилийн сургалттай 31-р сургуулийн 7б ангид орно. Би МХО-ны Морин хуурийн дугуйланд Хүрэлбаатар багшийн сургалтанд 2010-9-15 өдрөөс 2011-5-15 хүртэл сурсан.
Би МХО-д сурахдаа Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Хуурийн эгшиг, Н.Жанцанноровын Цагаан суварга, Сэтгэлд шингэсэн говь минь, Б.Шаравын Сэтгэлийн эгшиг, Б.Дамдинсүрэнгийн Хэнтийн өндөр ууланд  гэх мэт 40 ая сурсан.
Би МХО-ны 400000 төгрөг төлбөртэй морин хуурийн дугуйланд 2011-2012 оны хичээлийн жилд 2-р ангид сурах хүсэлтэй  байна.

Товч танилцуулга бичсэн Б.Төгөлдөр
2011-7-20

= = =
IT manager, Ulaanbaatar Public Library
Advisory Board Member, The New Media Marketing Agency
head, Library and Information Technology Association
Family Ambassador for Couchsurfing Ulaanbaatar
eIFL Co-Ambassador for Mongolia
Biznetwork: /p/jbegzsuren
Facebook: jbegzsuren
Twitter: jbegzsuren
Skype: jbegzsuren


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих