2-ноос зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

2-ноос зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна.

2015 оны 1 дүгээр сарын 01-ний 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

2016 оны 1 дүгээр сарын 2-ноос 1 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд зарим газраар, 3, 4-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь талын нутгаар, 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Отгон голын хөндий, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав, Дарьгангын талаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих