УИХ дахь АН-ын гишүүдэд хандсан мэдэгдэл гаргалаа

УИХ-аар хэлэлцэж баталсан Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын  тухай 39-р тогтоолын аж ахуй нэгжүүдэд хамааралтай заалтыг  цуцалсан тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Сайханбилэг ярьж байна.

Үнэндээ бол хувьцааны 10 хувийг аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарна гэсэн хамгийн чухал ач холбогдолтой  заалтыг хүчингүй болгоно гэсэн санал нь Монголын үндэсний компаниудын төдийгүй үндэсний эрх ашигт харшилна гэж МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол 999 үндэсний нэгдэл компанийн гишүүп, арилжаа эрхлэгчдийн холбоо тэргүүтэй 10 орчим байгууллагынхан үзэж байна. Таван толгойн нүүрсний ордын 10 хувийг  аж ахуй нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаалахын оронд ард иргэддээ нэмээд өгчихье гэсэн саналыг гаргасан эрхмүүд үндэсний аж ахуйн нэгжүүдийн М-ын эдийн засагт гүйцэтгэж байгаа үүргийг тооцоолсонгүй гэсэн юм. Манай улсын хүн амын 70 гаруй хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгаа гээд бодохоор ажил олгогчдоо төрөөс зайлшгүй дэмжих ёстой.

Дэмжих хэлбэр нь 39-р тогтоолын заалтыг хэвээр нь үлдээх хэрэгтэй гэж тэд үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих