Долдугаар хороолол хаачив аа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерєнхийлєгч байх vе, 2007 онд Долдугаар хорооллын шавыг тавьж, тухайн vеийн Ерєнхийлєгч тууз хайлчилж байв.

Тэр цагаас хойш дєрвєн жилийн нvvр vзэж байгаа ч єнєєдєр энэ хорооллын ажил эхэлсэнгvй. Нийслэлийн Долдугаар хороолол тєлєвлєгдсєн газар буюу Сvхбаатар дvvргийн есдvгээр хорооны оршин суугчид гурван жилийн дотор тансаг орон сууцанд амьдарна гэсэн мєрєєдлєє хэдийнээ орхиж, хэзээ хятад, солонгосчууд ирж газрыг нь єндєр vнээр авах бол гэж сэмхэн харуулдах болжээ. Арга ч vгvй биз, 0.7 га газар л 100 гаруй сая тєгрєгєєр зарагдах болсон тус нутаг дэвсгэрийн айлууд хоёр гурваараа нийлж хашаагаа зарсаар байна. Харин тvvний оронд хувийн хэвшлийнхэн єндєр нам, єргєн бvдvvн гээд єєрсдийнхєє халаасныхаа хэмжээгээр стандарт бус барилга байгууламж барих болов. Долдугаар хорооллын тєлєвлєсєн зураг нь єєрєє гоё учраас чингэж хэлсэн хэрэг.

Их сургуулийн гудамжнаас 32-ын тойрог дагуу буюу олны нэрлэж заншсанаар “Шинэ зам”-ын дагуух газрууд бол vндсэндээ хувийн хэвшлийнхэний гарт очсон. Тvvнээс гадна Дєлгєєн нуураас хойш єгсєх туслах зам дагуух газрууд бас л хувийн хэвшилд очсон. Энэ замд баригдаж байгаа єндәр барилга бол сумоч Д.Дагвадоржийнх гэнэ. Энэ харш боссон газарт гурван айлын эзэмшил газар байсныг нийлvvлээд, 350 сая тєгрєгєєр зарчихаж, єєрийнхєє ємчийг зарж байгаа хvнийг хэн юу гэх билээ дээ. Энэ харшийг тойрсон айлуудад газраа зарчих гэсэн санал єдєр бvр ирдэг тухай оршин суугчид ярьж байна. Олны ярьж байгаагаар бол тэнд Д.Дагвадоржийн бичил хороолол босох бололтой. Долдугаар хороолол барихад инженерийнх нь шугам сvлжээг шийдээд єгчихсєн байгаа. Хамгийн наад зах нь хєрсний бохирдол, ус ихтэй энэ орчмын газрын усыг зургаан тэрбум тєгрєгєєр хєрсєн доогуур зайлуулж Туул голд цутгачихсан гээд бод.

Эхэлж болдоггvй энэ хорооллын ажлыг зєвхєн тєрийн буруу гээд байж бас болохгvй, манай иргэд ч бас газраа суллаж єгєхгvй тэнгэр тулсан vнэ хэлээд хэвтэж байгааг бодолцох хэрэгтэй. Тэр ч бvv хэл “Ногоон нуур” хєдєлгєєн байгуулж, газраа хамгаалан тэмцэж байгаа гээд бод. Газраа хамгаалах ч юу байхав, vнэн хэрэгтээ газраа vнэд хvргэж зарах гэсэн хэсэг нєхдийн л нэгдэл шvv дээ. Нэгэнт хувь хvний эзэмшилд байгаа газрыг дээрэмдээд авалтай биш. Тэр олон мянган айлын газрыг байшин барилгатай нь тєсвєє сороод худалдаад авалтай биш яах ч арга алга. Нєгєє талд долдугаар хорооллыг гардан босгох “Бэрэн” компанийн тvр оршин суух хорооллын ажил ч урагшаа явж байгаа юм алга. Яг долдугаар хороололд зориулаад гаргачихсан хєрєнгє ч алга. Vнэндээ єнєєдєр эхэллээ гэхэд гаргаад єгчих хєрєнгє байхгvй л сууж байна. 2011 оны тєсєв, тєсвийн тодотгол зэргээс харахад орон сууцны хороололд тусгагдсан олигтой тєсєв байхгvй шvv дээ.

Ингэхээр Долдугаар хорооллын ажил урагшаа явах нь бvv хэл эхлэхэд ч хэцvv болчихсон. Уг нь бол тєр нь хурдан шуурхай шийдэж хєрєнгє мєнгєє гаргаад, эсвэл мєнгєтэй хєрєнгєтэй хувийн хэвшлvvдэд хувааж єгєх замаар ч юм уу асуудлыг эхэлж шийдээд, тэр тvр оршин суух хорооллыг нь гял цал барьчих хэмжээний хєрєнгє бий.

Иргэд ч цаг vеэ ухамсарлах гээд тал талаасаа бодолцох цаг болжээ. Тэгээд єдєр шєнєгvй явуулж байгаа намын сурталчилгаа, электрон барааны сурталчилгааны оронд энэ талын мэдээ мэдээлэл єгвєл vр дvнтэй л байх. Єнєєдрийн байдлаар Долдугаар хорооллыг барих гэсээр байтал гадаадынхан буюу хувийн хэвшлийхний хэтэвчнийхээ хэмжээгээр барьсан стандарт бус хороолол босох нь тодорхой боллоо.

С.Ууганбаяр

mongoliin medee


URL:

Сэтгэгдэл бичих