Наадмын тоглолтын хөгжмийг Чинбаа бичиж дуусчээ

q11vjmtvo9ne4g19fqj0so37c_bЭнэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар дахин шалгарсан билээ. Н.Наранбаатар өнгөрсөн жил мөн л найруулагчаар сонгогдон ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбаттай хамтран ажилласан юм. Өмнөх наадмын тоглолтуудад тусгайлан хөгжим бичихгүйгээр бэлэн хөгжим дээр суурилсан тоглолтуудыг дэглэдэг байжээ. Тэгвэл энэ жилийн наадмын нээлт хаалтын урлагийн тоглолтын бүх хөгжмийг шинээр зохиож байгаа бөгөөд МУСТА Б.Чинбат бүгдийг нь зохиож хөгжмийн найруулгыг нь хийж дуусчээ. Драмын залуу найруулагч, рок попын залуу хөгжимчид хамтарсан эртний туульс, домог бэлэгдлийн шинжтэй цоо шинэ уран бүтээлээр наадамчин олон нүд чихээ мялаах нээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих