АМЬГҮЙ НАМУУД

Нам байгуулж тогло дог хүмүүс нойр ноосоо сэрэх өд рүүд айсуй. Тэднийг гүн нойрноос нь сэрээдэг хонх нь УИХ-ын сонгууль. Сэрүүлгийн дуу хангинахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн учир ичээнд байдаг намууд ирэх өдрүүдэд түрүүчээсээ цухуйх нь лавтай. Харин сэрлээ ч амжилт олдоггүй нам олон. Юутай ч Дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 19 нам бүртгэлтэй байна. Гэтэл тэдний хэдийг нь олон нийт мэдэх билээ.

МАН, АН, ИЗН, НН, МАХН, МҮАН гээд л үйл ажиллагаа явуулдаг намын тоо дуусдаг. МУНН, ЭЧХН-ын сураг хааяа гарна. Эзэндээ хаягдсан ИХН, АТН гээд амьгүй намын жагсаалт хөвөрнө. УЛС ТӨРД ОРОХ “ГИШГҮҮР” Хууль тогтоох байгууллагад орж, мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгон хэрэгжүүлэх нь улс төрийн намын гол зорилго байдаг. Гэвч унтаа нам олон байгаа нь түүнийг өөр зорилгоор байгуулж бас болдгийг хэлээд өгнө. Байгуулагдсан цагаасаа л унтсан нам байхад мандаж яваад унтарсан нь ч бий. Зарим нь эзнийхээ улс төрд хөл тавих гишгүүр болоод амь тавьжээ. УИХ-ын эрхэм гишүүн Л.Гүндалай АНаас өрх тусгаарлан 2005 оны сүүлчээр Ард түмний нам байгуулсныг уншигчид санах биз. Сүхбаатарын талбай дээр тэрбээр өөрийн биеэр хэдэн өдөр суусны эцэст 12 мянга орчим хүнийг намдаа элсүүлсэн гэдэг.

Намтай болсны хүчинд тухайн үеийн Эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Эрүүл мэндийн сайд хүртэл болж явлаа. Засгийн газарт суудал горилоход нь түүнд өөрийн гэсэн нам хэрэгтэй байж л дээ. АН-д байгаад түүнд сайдын суудал олдохгүй байсан хэрэг. Намтай байхын давуу талыг ийнхүү мэдрээд байтал удалгүй тендер будлиулсан хэл аманд өртөж, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлүүлэх дөхсөн. Улмаар аврал эрсээр АН-даа эргэж очсон түүхтэй. Жижиг намын том дарга байхын сул талыг тэр мэдэрсэн учраас АТН-ыг ажиг ч үгүй хаячихсан. Өөрт нь итгэж, дагасан 12 мянган хүний эрх ашиг түүнд огт хамаа байсангүй. Одоо АТН цаасан дээр л бүртгэлтэй.

Иргэний хөдөлгөөний намын гишүүдэд ч ийм явдал тохиолдсон. Ж.Батзандан, О.Магнай нар гудамжнаас нэг алхам дэвшин ийм нам байгуулсан. Гэвч “долдугаар сарын 1”-ний жагсаалыг зохион байгуулсан хэргээр хэсэг хоригдоод гарахдаа л ИХН-ыг үүрд орхихоор шийдсэн байв. Тэд мөн л АНын нөмрийг бараадав. ИХН-аа манаж үлдсэн дарга Н.Даваа нь “Анод” банкны хэрэгт холбогдоод өөрийгөө яая гэх болов. Өөр нэг дэд дарга нь байсан М.Ичинноров МАХНын хаяаг түших нь тэр. Ерөнхий нарийн бичгийн даргаар овоо удаан тэссэн Э.Батбаяр НН-ыг зорьсон. Ингээд мөн л УИХ-ын гишүүн болох сэрүүн зүүднийх нь шат дамжлага болсон ИХН-ыг удирдлагууд нь хөсөр хаясан.

1. Монгол ардын нам

2. Ардчилсан нам

3. Монголын ногоон нам

4. Иргэний зориг нам

5. Монголын уламжлалын нэгдсэн нам

6. Монгол либерал ардчилсан нам

7. Эх орон нам

8. Монголын либерал нам

9. Бүгд найрамдах нам

10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам

11. Монголын социал демократ нам

12. Ард түмний нам

13. Монгол үндэсний ардчилсан нам

14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

15. Иргэний хөдөлгөөний нам

16. Хөгжлийн хөтөлбөрийн нам

17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам

18. Монгол ардын хувьсгалт нам

Нэгэн цагт мандаж, төр барилцан шуугиулж яваад 2008 онд өвдөг шороодсоноосоо хойш “Эрэл”-ийн хэмээх Эх орон нам таг чиг. Сонгуульд амжилтгүй оролцсоныхоо хариуцлагыг хүлээхээс айсан дарга Б.Эрдэнэбат нь тамгаа аваад АНУ руу “зугтаж”, гишүүд нь толгойгүй болж үлдсэн юм. Зарим гишүүн нь эдүгээ Монголын хүний төлөө нам байгуулах гээд хөөцөлдөж явна. Б.Эрдэнэбат нэр хүндгүй болсон намаа сэхээж дийлэхгүй бол өөр нэгний өврийг бараадахаар зэхэж суугаа сураг сонсогддог. Бас нэг удаа УИХ-д төлөөлөлтэй байж үзсэн нам бол БНН. Ж.Жаргалсайханд намын үйл ажиллагаа явуулах нь биш, өөрийн намтай байж, улс төрд орох л сонирхол байдаг учир БНН сонгуулийн чөлөөнд нойрсож байдаг юм. Хамгийн сүүлийн намаас бусад нь 2008 оны сонгуулиас өмнө байгуулагдсан.

Тэгвэл 2004 онд эдгээр намын хэд нь УИХ-ын сонгуульд оролцсоныг сонирхлоо. 2004 оны сонгуулиар МАХН, БНН, МУНН, Монголын үндэсний эв нэгдлийн нам болон “Эх оронАрдчилал” эвсэл нэр дэвшигчээ сойжээ. Эвслийг АН, Эх орон, ИЗН бүрдүүлж байсан. Уг сонгуульд 10 гаруй хүнээ сойсон МҮЭНН сонгуулийн дараа ИЗН-д нэгдсэн. Тэгвэл 2006 оноос 2008 онд байгуулагдсан намууд үүний дараах сонгуульд оролцжээ. 2008 онд МАХН, АН, Иргэний эвсэл /ИХН, НН, МСДН/, ИЗН, ҮШН, Эх орон, Монголын ардчилсан хөдөлгөөний нам /МОНАРХН/, БНН, МУНН, ЭЧХН, Хөгжлийн хөтөлбөр нам, МЛН-ууд тоосоо өргөсөн байна.

Эдгээрээс МАХН, АН болон ИЗН, Иргэний эвсэл суудал авсныг бид мэднэ. 2004 онд байгуулагдсан атлаа Монголын эмэгтэйчүү- дийн нэгдлийн нам нэг ч удаа сонгуульд оролцоогүй байх юм. Магадгүй тэд О.БумЯлагч тэргүүтэн Д.Энхбатаас намаа салгаж авахдаа ярьж байснаар “УИХ-д төлөөлөлтэй ч, төлөөлөлгүй ч манай нам амьдарна” гэдэг үзэл бодолтой ч байж мэдэх. Дээд шүүхийн цахим хуудаст бичсэнээр бол тус намыг Г.Тунгалаггэрэл даргалдаг, 1000 гаруй гиш үүнтэй гэнэ. Гэвч энэ намын тухай сонссон дуулсан хүн үгүй. АТН, Монголын либерал ардчилсан нам сонгуульд мөн оролцоогүй байна. Нийтлэлийн эхэнд дурдсанаас бусад нам ядаж сонгуулиар нэг амь ордог бол МЭҮН, МЛАН, АТН бүрмөсөн унтсан гэлтэй. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй иймэрхүү намуудыг Дээд шүүх 2006 онд нэг удаа цэгцэлж, 10 гаруйг нь татан буулгасан билээ. Одоо Дээд шүүх дахин ийм “цэвэрлэгээ” хийх хэрэгтэй байна. Том зорилгодоо жижигдсэнийг нь цэгцэлж, намуудыг чадавхжуулах нь улс оронд ч хэрэгтэй.

mongolnews


URL:

Tags:

Нэр: apkcloud Огноо: 7 November 2019

Makes sense to me.

Нэр: Online Fashion Store for men and women. Огноо: 23 November 2019

here are some hyperlinks to web pages that we link to for the reason that we think they’re worth visiting

Нэр: realistic masturbator Огноо: 25 November 2019

always a big fan of linking to bloggers that I adore but really don’t get a lot of link enjoy from

Нэр: HotStamp Ribbon Огноо: 27 November 2019

always a massive fan of linking to bloggers that I like but don

Нэр: best cbd for sleep Огноо: 28 November 2019

we like to honor many other net web sites on the internet, even if they aren

Нэр: apps for pc download Огноо: 1 December 2019

although web sites we backlink to beneath are considerably not associated to ours, we really feel they are essentially really worth a go by, so have a look

Нэр: sex toys haul Огноо: 3 December 2019

always a significant fan of linking to bloggers that I really like but don

Нэр: css islamiat notes english Огноо: 4 December 2019

Wonderful story, reckoned we could combine a couple of unrelated information, nonetheless definitely worth taking a search, whoa did one particular understand about Mid East has got extra problerms too

Нэр: best selling sex swings Огноо: 4 December 2019

although web sites we backlink to below are considerably not connected to ours, we feel they are really really worth a go through, so possess a look

Нэр: places to eat Огноо: 5 December 2019

here are some links to websites that we link to mainly because we feel they’re worth visiting

Нэр: 코인카지노 Огноо: 10 December 2019

here are some hyperlinks to web sites that we link to since we feel they are worth visiting

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.