Хотын даргын суудалд С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарын нэр яригдаж эхэллээ

5c0f43cfce0183.01479768-696x323Удтал дуншсан хотын даргыг чөлөөлөх асуудал өчигдөр шийдэгдлээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг хангалтгүй ажиллаж байгаа шалтгаанаар огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлээд байсан. Харин нийслэлийн ИТХ асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга С.Батболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарсгасан. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Улмаар нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.

Харин одоо нийслэлийн шинэ Засаг ноён хэн болох вэ, гэх таамаг улстөрийн хүрээнд өрнөж эхэллээ.

Албан эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад зүтгүүлж байгаа гэнэ. Харин Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хотын даргын орлогч Б.Мөнхбаатарыг сойж байгаа аж. Энэ хоёрын хэн нь хотын захирагч болохыг Ерөнхий сайд шийднэ.

Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих