Цэргийн үүрэг гүйцэтгэгчийн үнэмлэх шинээр авах боломжтой

Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд цэргийн шинэчилсэн бүртгэл 65.3 хувьтай явж байна. Өмнөх жилүүдэд хүндэтгэх шалтгаангүйгээр цэргийн бүртгэлд хамрагдаагүй эрчүүдийг энэ удаад торгуульгүй бүртгэж байна.

Торгуульгүй байгаа энэ хугацаанд шинэчилсэн бүртгэлд хамрагдахгүй бол хуульд заасны дагуу 50 мянган төгрөгөөр торгох юм байна.

Мөн Цэргийн үүрэг гүйцэтгэгчийн үнэмлэхгүй байгаа бол мянган төгрөг, хоёр хувь цээж зургийн хамт хорооны бүртгэлийн газар авч очиж шинээр үнэмлэх авах боломжтой аж.

Ирэх амралтын өдрүүдэд дүүргүүдийн хороон дээр еглөений 10-20 цагийн хооронд бүртгэл хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих